About Me

My photo
i like mongolia & related history, different countries, culture, food, nature, ppl, animal, pictures,travel, having outdoor dinner with friends, music, some tv programms, news....so on

Monday, January 2, 2012

one world-one sight: Чибулаг: Би гэж ээ, энэ насандаа морин хуурын төлө...

one world-one sight: Чибулаг: Би гэж ээ, энэ насандаа морин хуурын төлө...: http://sonin.mn/2010/05/15/ Бид хоёрын ярилцлага их сонин эхэлсэн юм. Танай монгол, манай монгол, бид нар, та нар гээд л… түг таг, нэг ...

Tuesday, September 13, 2011

Tailag temee tavgaa barah met Tas shuvuu dalia etseeh met Yuny to'loo zu'tgene ve. Henii to'loo hicheene ve? gevel Mongolyn to'loo gej helne ee... hemeen ehelsen enehuu nom delhiin untsug buland orshih mongol ugsaatny ontslog, ahui baidal, zan zanshilyg barimtaar delgen haruulsan saihan buteel bolson baina.

http://www.tasam.mn/ct/ci/108/29/%22%D0%9C%D0%9E%D0%9D%D0%93%D0%9E%D0%9B%D0%AB%D0%9D%20%D0%A2%D3%A8%D0%9B%D3%A8%D3%A8%D0%A5%20%D0%97%D2%AE%D0%A0%D0%A5%20%D0%91%D2%AE%D0%A5%D0%AD%D0%9D%D0%94%22%20%20%D0%93%D0%AD%D0%A0%D0%AD%D0%9B%20%D0%97%D0%A3%D0%A0%D0%93%D0%98%D0%99%D0%9D%20%D0%9D%D0%9E%D0%9C

ХАЛХЫН СЭЦЭН ХАН АЙМАГ

ХАЛХЫН СЭЦЭН ХАН АЙМАГ
2011-08-15 10:50:37
ХАЛХЫН СЭЦЭН ХАН АЙМАГ1, Бөртэ  чино,  Гуа марал Гэргийтэй ажээ,

 2 ,Түүний хөвгүүн Батчи хан,

  3, Түүний хөвгүүн Тамача, 

  4,Түүний хөвгүүн Хоричар мэргэн,

 5, Түүний хөвгүүн Уужим буурал,

  6,Түүний хөвгүүн  Саль-Хачау,

  7,Түүний хөвгүүн Ихнүдэн,

 8, Түүний хөвгүүн Шинсочи,

 9, Түүний хөвгүүн Харчу,

  10,Түүний хөвгүүн Боржигидай мэргэн  ,Монголжингоо Гэргийтэй ажээ, 

 11, Түүний хөвгүүн Торголжин баян, Борогчин-гуа Гэргийтэй ажээ,

 12, Түүний хөвгүүн Добу мэргэн,Алун-гуа Гэргийтэй ажээ,(Баргужин  төрхөмт ,Хорь -Түмэд  овогт)

  13,Түүний хөвгүүн Бодончар мунхаг,

  14,Түүний хөвгүүн Хабич баатар,

  15, Түүний хөвгүүн Мэнэн тудун,  Номалан-гуа гэргийтэй ажээ,(Дарлигин овогт

    16,Түүний хөвгүүн Хачи хүлүг,

  17, Түүний хөвгүүн Хайду  хан,

   18,Түүний хөвгүүн Байшинхор догшин,

    19,Түүний хөвгүүн Тумбинай сэцэн,

    20,Түүний хөвгүүн  Хабул хаан,

    21,Түүний хөвгүүн    Бартан баатар,

    22,Түүний хөвгүүн  Есүхэй баатар,  Өэлүн үжин Гэргийтэй ажээ,(олхонуд овогт)

   23Түүний хөвгүүн  Чингис хаан , бөртэ үжин Гэргийтэй ажээ,(Хонгирад овогт)

 24, Түүний Отгон хөвгүүн Тулуй  Эзэн , Сорхогтанй Сэцэн  бэхи Гэргийтэй ажээ,(Хэрэйд -овогт) 

 25 ,Түүний хөвгүүн Хубилай сэцэн хаан, (Гэгээн Ухаант) Чимбай их хатантай -ажээ,(Хонгирад  овогт)

   26,Түүний хөвгүүнЧингэм хунтайж,  Хөхчин бэхи их хатантай ажээ,(Хонгирад овогт)

   27,Түүний хөвгүүн Дарамбал  Дайчин жонон,

  28,Түүний хөвгүүн Хайсан хүлэг хаан,

  29, Түүний хөвгүүн Хүслэн хаан,

  30, Түүний хөвгүүн Тогоонтөмөр хаан,

  31,Түүний хөвгүүн Төгстөмөр хаан,

 32, Түүний хөвгүүн Энхзоригт хаан,

  33,Түүний хөвгүүн Элбэг нигүүлсэгч хаан,

 34, Түүний хөвгүүн Өлзийтөмөр хаан,

  35,Түүний хөвгүүн  Дүүрэнтөмөр хунтайж ,Өлзийт  хун гоо бэйж хатантай, (Өөлд ястан -Чорос овогт)

  36,Түүний хөвгүүн Агваржин жонон хаан,

  37,Түүний хөвгүүн БаянмөнхБолох жонон , Шихир тайху хатантай ажээ,   (Өөлд ястан  -    Мянгад  овогт)

  38,Түүний хөвгүүн Батмөнх даян хаан  ,Самар тайху хатантай ажээ,(Урианхай яст  -Еншөөбуу овогт)
 39,Түүнийотгон хөвгүүн Гэрсэнз жалайр хунтайж  , Хатангуа их хатантай ажээ,(Өөлд- ястан Хошууд  овогт)Түүний долоон хөвгүүд нь,

1,ахмад хөвгүүн  Ашихай  дархан  хунтайж ,(  Үнэгэд, Жалайр, зэрэг газар нутгийг  мэдэж  Хотгойдын ноёдын угсаа болов,)

2,хоёрдугаар  хөвгүүн Ноёнтой Хатанбаатар   хунтайж ,   (Бэсүд, Илжигэн, зэрэг газар нутгийг мэдэв,)

3,гутгаар  хөвгүүн Онохуй үйзэн ноён  , ( Горлос, Хэрсүүд, зэрэг газар нутгийг  мэдэж  -Очирбат  Түшээтсайн хан, бa Сайн ноён ханы  угсаа болов, )       

4,дөтгөөр хөвгүүн  Аминдурал  ноён , (  Хүрээ, Цоохор, зэрэг газар нутгийг  мэдэж Маха –самади  далай Цэцэн ханы угсаа болов,)

5,тавдугаар хөвгүүн  Дарь  тайж ,  (Хөхүйд, Хатагин, зэрэг газар нутгийг  мэдэв,)



6,зургаадугаар хөвгүүн Далдан хөндлөн  ноён , (Тангуд, Сартуул ,зэрэг газар нутгийг  мэдэж, Засагт ханы угсаа болов,)

7,долоодугаар  хөвгүүн Саму-бума   ноён ,   (    Урианхайн газар нутгийг  мэдэв,) эдгээр болой,

Түүний   дөтгөөр хөвгүүн  Аминдурал  ноён

Түүний  хүү Мөрбуйм   тайж

1. Махасамади  далай Цэцэн хан   Шолой /1627-1652/,
2. Махасамади  далай Цэцэн хан   Бавуу /1652-1683/,
3. Махасамади  далай Цэцэн хан   Норов /1683- 1688/,
4 Махасамади  далай Цэцэн хан   . Равдан /1688/
5. Махасамади  далай Цэцэн хан   Өмхэй /Сономдорж/ -1688-1709/
6. Махасамади  далай Цэцэн хан   Гүнчин /1709-1728/
7. Махасамади  далай Цэцэн хан   Цэвдэнбайнжуур /1728-1733/
8. Махасамади  далай Цэцэн хан   Норовын ач Чойжав /1733-1735/
9. Махасамади  далай Цэцэн хан   Дамиран /1735-1751/
10. Махасамади  далай Цэцэн хан   Манибадар /1751-1767/
11. Махасамади  далай Цэцэн хан   Дүү Цэвдэнжав /1767-1788/
12. Махасамади  далай Цэцэн хан   Цэвээндорж /1788-1795/
13. Махасамади  далай Цэцэн хан   Пунцагдорж /1795/
14. Махасамади  далай Цэцэн хан   Чойжавын хүү Санзайдорж /1796-1800/
15. Махасамади  далай Цэцэн хан   Гүнчингийн удмын Гомбо тайжийн хүү Цээсүрэнгийн ахмад Махашири /1800-1807/
16. Махасамади  далай Цэцэн хан   Энхтөр /1807-1816/
17. Махасамади  далай Цэцэн хан   Артсэд /1817-1874/
18. Махасамади  далай Цэцэн хан   Цэрэндорж /1874-1893/
19. Махасамади  далай Цэцэн хан   Дэмчигдорж /1893-1909/
20. Махасамади  далай Цэцэн хан   Артсэдийн ахмад хүү Оржинжавын хүү Цэрэндондов, түүний хүү Навааннэрэн


Монголын үндэсний ариун голомт, онгон шүтээн Бурхан Халдун хайрхан, амьдралыг тэтгэгч рашаан ус, гурван их мөрөн - Хэрлэн, Онон, Туул, эртний түүхт дорнод монголын уул толгод, ой хөвч, тал хээр, говь … Яагаад ч салгаж болшгүй, юугаар ч төлөөлүүлж сольшгүй, яаж ч маргашгүй Богд эзэн Чингисийн Монголын нэгээхэн хэлтэрхий, нэр нь хүртэл аугаа сүрлэг ариухан- Халхын Сэцэн хан аймаг- Хан Хэнтий уулын аймаг – Хэнтий аймаг мину.

Хан Хэнтий нутгийн хүү, Түүхийн ухааны доктор Буяндэлгэрийн Өлзийсүрэн


Түүхийн хуудаснаас:

ХАЛХЫН СЭЦЭН ХАН АЙМАГ

Эрт, дундад үеэс монгол нутаг Дорнод гар /Зүүн жигүүр/, Өрнөд гар /Баруун жигүүр/, Төв /Гол/ гэж газар зүй- засаг захиргааны талаар 3 хуваагдаж байсан ба шинэ цагт Дорнод Халх, Төв Халх, Өрнөд Халх гэж хэлэлцэж бичиглэж байв. Дорнод Халхыг 17-20-р зууны эхэн хүртэл Халхын Дорнод зам, Сэцэн хан аймаг, Хэрлэн барс хотын чуулган, Хан Хэнтий уулын чуулган гэж албан ёсоор нэрийдэж иржээ.

Батмөнх даян хааны хүү Гэрсэнзийн үед Ар монгол нь “Халх долоон хошуу” гэдэг бие даасан долоон Засаг хошуунд хуваагдаж байсны дотроос 16 дугаар зууны эцсээр гурван Засаг ноён бусад засаг ноёдыг мэдэлдээ оруулан захирч товойн гарахыг оролджээ. Энэ гурвын нэг нь Сэцэн хан бөгөөд ингэж Халхын Сэцэн хан аймаг үүссэн болой.

Ар монголын Засаг захиргааны зохион байгуулалтын нэг хэсэг болж тогтсон тэр үеэс Цэцэн хан Өмхэйгээс Навааннэрэн хүртэл 16 хан дараалан суужээ.

ХАЛХЫН СЭЦЭН ХАН АЙМГИЙГ ҮЕ ЗАЛГАМЖЛАН ЗАХИРСАН 16 ХАН



   1. Шолой Сэцэн хан /1577-1655/ - Шолой 1627 оны үед буюу 50 настай байхдаа эцгээсээ үе залгамжлан үлджээ. Шолой Сэцэн хан 11 хөвгүүдтэй байсан нь Мацгир, Цэвдэн, Чивури, Лавурид, Баву, Чосгив, Бумба, Сардаш, Далай жонон, Бадамдаш, Буджав нар юм. Шолой Сэцэн хан эебээр засагчийн 12-р он буюу 1655 онд нас баржээ.
   2. Баву /1655-1683/ - Шолой Сэцэн ханы 5-р хүү. Энх-Амгалангийн 22-р он буюу 1683 онд нас баржээ.
   3. Норов /1683-1701/ - Бавугийн 3-р хүү. Энх-Амгалангийн 30-р он буюу 1701 онд нас баржээ.
   4. Өмөхэй /1701-1709/ - 1701 онд Өмөхэй 10 гаруй настай байсан тул түүнийг Мацгирийн хүү Намжил Эрдэнэ тайж хүмүүжүүлж байжээ. Өмөхэй нэрээ Сономдорж хэмээн өөрчилсөн бололтой. Сэцэн ханы угийн бичигт Соном гэдэг нэрээр оржээ. Сономдорж Энх-Амгалангийн 38-р он буюу 1709 онд нас баржээ.
   5. Гүнчин /1709-1728/ - Өмхэйн ахмад хүү. Найралт төвийн 6-р он буюу 1728 онд нас баржээ.
   6. Цэвдэнбайнжуур /1728-1735/ - Гүнчингийн ахмад хүү, Халхын сэцэн ханы тамга хэмээх манж, монгол үсгийн тамгаар шагнагдаж байсан. Мөн тушаал гутаасны учир хэргэмийг эвдэж, өөр хүнд төрийг шилжүүлжээ. Өмөхэйн үеэл дүү буюу Сэцэн хан агсан Норовын ач /эцэг нь Пунцаг тайж/ Чойжавт залгамжлуулжээ. Үүнээс гадна Цэвдэнбайнжуур үр төрүүлж чадаагүй ба Чойжав төр бариад удалгүй, хан суусан жилдээ буюу 1735 онд нас баржээ.
   7. Дамиран /1735-1751/ - Гүнчингийн 2-р хүү. Тэнгэр тэтгэсний 16-р он буюу 1751 онд нас баржээ.
   8. Манибадар /1751-1767/ - Дамирангийн ахмад хүү, Тэнгэр тэтгэсний 32-р он буюу 1767 онд нас барсан.
   9. Цэвдэнжав /1767-1788/ - Дамирангийн 2-р хүү, Тэнгэр тэтгэсний 53-р он буюу 1788 онд нас баржээ.
  10. Цэвээндорж /1788-1796/ - Цэвдэнжавын ахмад хүү, урт наслаагүй. Тэнгэр тэтгэсний 60-р он буюу 1795 онд нас барж, түүний ганц хүү Пунцагдорж залгамжилсан ч тэр жилдээ буюу Сайшаалт ерөөлтийн тэргүүн он- 1796 онд нас баржээ.
  11. Санзайдорж /1796-1800/ - Сэцэн хан агсан Чойжавын 2-р үеийн ач. Сайшаалт ерөөлтийн 5-р он буюу 1800 онд нас баржээ.
  12. Махашири /1800-1807/ - Пунцагдоржийн их авга. Сайшаалт ерөөлтийн 12-р он буюу 1807 онд Сэцэн хан үгүй болсны учир түүний хүү Энхтөр залгамжилсан ч хоёр нүд харахгүй болж чөлөөлөгдөв.
  13. Артсэд /1807-1874/ - Энхтөрийн хүү. Бүрэн засагчийн 13-р он буюу 1874 онд нас барсан.
  14. Цэрэндорж /1875-1893/ - Артсэдийн хүү. Бадруулалт төрийн тэргүүн 1875 онд залгамжлав. Бадруулалт төрийн 19-р он- 1893 онд нас барсан.
  15. Дэмчигдорж /1893-1910/ -Цэрэндоржийн ахмад хүү. Хэвт ёсны 2-р он буюу 1910 онд нас баржээ.
  16. Навааннэрэн /1910-1922/ - Дэмчигдоржид залгамжлах үр байгаагүй тул Артсэдийн хүү Оржинжав, түүний хүү Цэрэндондовын ууган хүү, тэргүүн зэргийн тайж 23 настай Навааннэрэнг залгамжлуулав. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарлаж, Богд хаант Монгол улс байгуулагдсанаар Сэцэн ханд уламжлуулан олгосон цол хишиг нь 31 зэрэг нэмсэн, 20 удаа тэмдэглэсэн гурван нүдний тогос отго, үе улируулан ногоон жууз, шар хүрэм, улбар шар жолоо эдлэх Махсамид далай Сэцэн хан, Шүүх Яамны сайд гэж өргөмжлөн тохоон томилжээ. Навааннэрэн ардын засаг төрийн үед мөн Гадаад Яамны асуудал эрхэлсэн түшмэл, Судар бичгийн хүрээлэнгийн эрхлэгч, Хоршоодын холбооны өр нэхэмжлэгч байсан бөгөөд МАХН-ын 3-р их хуралд төлөөлөгчөөр оролцож байсан, 1937 онд хилсээр баривчлагдан цаазлагджээ.


Сэцэн ханы тамгыг 1720 онд хаан Цэвдэнбанжуурын үед анх олгосон байна. Мөн тэр үед халхын “Хэрлэн барс хотын чуулган”-ы тамгыг олгожээ. Чуулганыг 3 жилд нэг удаа хийж, чөлөө цагт нь харъяат засаг ноёд жасаалан сууж хэрэг шийтгэдэг байв.
1691 онд халх Монгол Манжийн захиргаанд орж, ар монголын 7 хошууг 3 аймаг, 86 хошуу болгон Сэцэн хан аймгийг “Халхын дорно зам” гэж нэрлэн 23 хошуу болгон хуваажээ.

1841 оны мэдээгээр, тамга барьсан 23 засаг ноёд тус бүртээ 210 гаруй хамжлага захирч, тэднээс гадна үе улиран хамжлага эзэмшсэн тайж язгууртан, шавь эзэмшсэн хутагт хувилгаад дээд лам нар байв. Хамжлага шавь нар бол ийнхүү ноёд тайж хутагт хувилгаадад алба төлж, ажлы нь хийхээр харъяалагдсан өрх бөгөөд албат бол улсын алба, татвар, өртөө харуулын алба гүйцэтгэдэг иргэд байлаа. 1841 оны тоо бүртгэлээр Цэцэн хан аймаг нь 1 сая 245 мянган мал, 263774 хүн амтай байжээ.

Өртөө нь гол төлөв Монголын баруун зүгт оногдож байсан тул Сэцэн хан аймгийн хошуудаас тийш одож өртөөний алба залгуулж байжээ. Харуулын алба нь Оросын хилийн дагуу Минж харуулаас Манжуур хүртэл 20 гаруй суурь харуулын албанд Цэцэн хан аймгийн хэдэн зуун өрх айл дайчлагдаж, нэг суурь харуулд 20 цэрэг, нэг занги, гэр орон мал хөрөнгөөрөө дагнан суудаг байв.

Манжийн 200 жилийн дарлал, дотоодын хар шар феодалуудын мөлжлөгт нэрвэгдсэн монголын ард түмэн өөрсдийн тэмцлийг удирдах зохион байгуулалттай хүчин болох намын анхны эх үүсвэр- нууц бүлгэмүүдийг 1919 оны эцсээр байгуулж, Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан нар бүлгэмийнхний дотор товойн гарч, улмаар Ардын хувьсгалт нам, ардын ардчилсан засаг төрийг үндэслэн байгуулсан билээ. Ардын хувьсгалыг өрнүүлсэн хүмүүсийн дотор Цэцэн хан аймгийн харъяат хүмүүс цөөнгүй бөгөөд Д.Сүхбаатар бол Цэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуу, Х.Чойбалсан бол мөн аймгийн Сан бэйсийн хошууны харъяат байв. Түүнчлэн Цэцэн хан аймгийн Дайчин бэйсийн хошууны Дарьзавын Лосол, Далай вангийн хошууны Дансрангийн Догсом, Магсарын Дугаржав, Лха жонон вангийн хошууны Базарын Пунцаг нарын олон хүнийг дурдаж болно.

Д.Лосол, Д.Догсом нар бол анхны нууц бүлгэмийн гишүүд бөгөөд хоёулаа Д.Сүхбаатарын хамт Зөвлөлт Орос улсыг зорьсон анхны 7 хүний тоонд орсон, Хэнтий аймгийн Батноров, Баян-Овоо сумын харъяат хүмүүс. Б.Пунцаг нь ардын журамт цэргийн анхны хороон дарга, М.Дугаржав нь Д.Сүхбаатарын хувьсгалт нууц бүлгэмийн гишүүн, улс төрийн үйл хэрэгт зүтгэж байсны хамт гарамгай сайн дуучин, хөгжмийн зохиолч хүн байв. Түүний зохиосон “Жавхлант сүрэг”, “Идэр жинчин”, “Баян монгол”, “Үхэрчин хүү” зэрэг олон алдартай дуунууд бий. О.Жамъян бол Хан Хэнтий уулын аймгийн Ачит вангийн хошууны хүн бөгөөд хувьсгалт нууц бүлгэмийн гишүүн, их удирдагч Д.Сүхбаатарт хэл бичиг, тооны ухаан зааж байсан анхны багш нь юм. 1920 онд Зөвлөлт Орос улсаас тусгамж гуйх тухай бичгийн эхийг Жамъян гуай зохиосон гэдэг.

ХАН ХЭНТИЙ УУЛЫН АЙМАГ БАЙГУУЛАГДСАН НЬ

Сэцэн Хан аймгийн чуулган даргын газраас тус аймгийн орон нутгийн захиргаадын төлөөлөгчдийн хурлыг зарлан 1923 оны 9 дүгээр сарын 26-нд нээн хуралдуулжээ. Хуучин Хан Хэнтий уулын чуулган даргын газар, жанжин, түүнийг дагалдах жасааны оронд олон хошуу шавийн ард түмний төлөөлөгчдийн Хурлын тогтоол ёсоор өөрчлөн байгуулсан шинэ Хан Хэнтий уулын аймгийн захиргааг зохион байгуулжээ. Аймгийн захиргаа нь, 1. Захиран тушаах хэлтэс, 2. Цэргийн хэлтэс, 3. Санхүүгийн хэлтэс, 4. Зарга шийтгэх /шүүн таслах/ хэлтэстэй байжээ. Аймгийн яам 29 нэгж орон тоотой, түүний дотор хэлтсийн эрхэлсэн түшмэд 4, хэлтсийн туслах түшмэл 4, данс эмхлэх жинхэнэ бичээч 1, туслах бичээч 8, эд аж ахуйн нярав 1, галч 3, ажилчин 2, зарлага 6 байжээ. Аймгийн даргад 75 лан, жинхэнэ гишүүн бөгөөд захиран тушаах хэлтсийн эрхэлсэн түшмэлд 65 лан, жинхэнэ бичээчид 30 лан, галч ажилчин хүмүүст 17 лан мөнгөний цалинг сард олгож байхаар төлөөлөгчдийн хурлаас тогтоож, аймгаа “Сэцэн хан аймаг” гэж байсныг “Хан Хэнтий уулын аймаг” гэж нэрлэхээр шийдвэрлэжээ.

Аймгийн чуулганы газраас 1923 оны 9 сарын 28-нд Ардын Засгийн газарт ирүүлсэн 2117 тоот бичигт, “… дүрэм хэмжээг дагаж олон хошуу шавиас томилон ирүүлсэн төлөөлөгчид манай чуулганы газар хуралдаж, 9 сарын 26-нд 4 хэлтэс хуваан зохиож хэрэг шийтгэсэн бөгөөд хэлэлцсэн хэрэг зүйлийн тогтоол дансыг хоёр хувь үйлдэж хурлын гишүүд тус тусын гарын үсгийг зурж … хүргүүлэв” гэжээ. Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсан тухай энэ бичгийг Ардын Засгийн газрын 1923 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаар хурлын нэгдүгээр зүйлд хэлэлцэж баталсан байна. Үүнээс үзэхэд Хан Хэнтий уулын аймаг 1923 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагджээ.

Хан Хэнтий уулын аймаг нутгийн захиргааны дүрмийг баримтлан засаг захиргааны зохион байгуулалтын талаар хошуу 25, тамгатай хутагтын шавь 2, сум 109, баг 328, арван гэр 1643-т хуваагдан байгуулагдсан байна. Нутаг дэвсгэрийн талаар хуучин Сэцэн хан аймгийн нутгийг хэвээр харъяалсан бөгөөд 90707 хүн амтай, бодоор гаргасан 67962 малтай байжээ.

Хан Хэнтий уулын аймгийн анхны даргад Буяндэлгэрийн Намсрайжав заланг сонгосон бөгөөд ард гаралтай энэ хүн Дайчин бэйсийн /Батноровын/ хошууны хүн байжээ.

Хан Хэнтий аймгийн анхдугаар хурал 1924 оны 9-р сарын 2-7 хүртэл хуралдаж, нутгийн захиргааны өөрчлөлт, халдварт өвчнийг устгах, гааль түрээсийн тухай, өртөө шуудангийн ажлыг сайжруулах зорилгоор Онон, Хэрлэн голд гүүр тавих, зэлүүд хээр талын бэлчээрт худаг гаргах, бичгийн ба түүх соёлын дурсгалт зүйлсийг хайрлан хамгаалах, сургууль соёлын ажлыг ажлыг хөгжүүлэх, улсын анхдугаар их хурлын төлөөлөгчдийг сонгох зэрэг 20 шахам асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.

ХАН ХЭНТИЙ УУЛЫН АЙМГИЙН ХОШУУД:

1926 оны тоо бүртгэлийн мэдээгээр Хан Хэнтий уулын аймаг хошуудыг нэгтгэн цомхтгож, буриад хошууд нэмэгдээд 22 хошуудтай болсон байна.

   1. Өндөрхаан уулын хошуу /хуучин нэр нь -Халхын Махсамид далай цэцэн ханы хошуу/- 1926 оны тоо бүртгэлээр 6 сум, 19 баг, 97 арванд хуваагдаж, 964 өрх, 4837 хүн ам, 285 мянган малтай байв. Үүнээс гадна жасын 40 мянган мал байжээ. Энэ хошуу нь одоогийн Баянхутаг, Мөрөн, Идэрмэг сум багийн нутгийг хамарч байв.
   2. Халх голын хошуу /Илдэн засаг төрийн жүн вангийн хошуу/ – 7 сум, 22 баг, 109 арван гэр, 5398 хүн ам, 145 мянган малтай байсан, одоогийн Дорнод аймгийн Халх гол сум.
   3. Оцолсансар уулын хошуу /Цэцэн засаг төрийн жүн вангийн хошуу/– 16 сум, 48 баг, 244 арван гэр, 2400 өрх, 16137 хүн ам, жасын мал нийлээд 480 мянган малтай байсан, одоогийн Төв аймгийн Нялга, Говьсүмбэр, Говь-Угтаал, Баянцагаан, Дорноговь аймгийн Дэлгэрхэт, Дэлгэржаргалан, Айраг, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Хэнтий аймгийн Дархан сумын хагасыг хамарч байжээ.
   4. Мөнххаан уулын хошуу /Эрдэнэ далай вангийн хошуу/ – 41 сум, 203 арван гэрт хуваагдаж, 10456 хүн ам, жасын мал нийлээд 540 мянган малтай байв. Дорнод аймгийн Мөнххаан, Баянтэрэм сум, Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин сумын хагас нутгийг хамарч байжээ.
   5. Галшар уулын хошуу /Бишрэлт вангийн хошуу/- 8 сум, 22 баг, 112 арван, 5390 хүн ам, 120 мянга гаруй малтай, Хэнтий аймгийн Галшар, Сүхбаатар аймгийн Өлзийт сумдын нутгийг хамарч байв.
   6. Биндэръяа хан уулын хошуу /Дайчин жонон вангийн хошуу/- 13 сум, 39 баг, 195 арван гэртэй, 10738 хүн ам, 447 мянган малтай – Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адарга, Батширээт сум ба Өмнөдэлгэр сумын хагас орж байв.
   7. Баянтүмэн уулын хошуу /Ачит вангийн хошуу/ - 12 сум, 36 баг, 182 арван, 11402 хүн ам, 330 гаруй мянган малтай, Дорнод аймгийн Булган, Хөгнө, Цагаан-Овоо сумдын нутгийг хамарч байв.
   8. Баянмөнх уулын хошуу /Ёст бэйсийн хошуу/- 4 сум, 13 баг, 60 арван гэрт хуваагдаж, 4267 хүн ам, 90 мянган малтай, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутгийг хамарч байсан
   9. Батноров уулын хошуу /Дайчин бэйсийн хошуу/ - 4 сум, 12 баг, 58 арван гэр, 6889 хүн ам, 90 гаруй мянган малтай, одоогийн Хэнтий аймгийн Батноров сумын хагас нутаг орж байв.
  10. Дашбалбар уулын хошуу /Зоригт бэйсийн хошуу/ - 5 сум, 17 баг, 84 арван гэр, 3217 хүн ам, 104 мянган малтай, одоогийн Хэнтий аймгийн Баянмөнх, Дэлгэрхаан сум болно
  11. Батхан уулын хошуу /Эрдэнэ гүнгийн хошуу/- 3 сум, 81 баг, 42 арван гэр, 2306 хүн ам, 56000 малтай, одоогийн Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, Булган сумын хагас
  12. Дархан уулын хошуу /Ахай бэйсийн хошуу/- 4 сум, 12 баг, 58 арван гэр, 2571 хүн, 70 мянган малтай, Хэнтий аймгийн Дархан, Мандал сумд орж байв.
  13. Эрдэнэцагаан уулын хошуу /Егүзэр хутагтын шавь/- 2 сум, 7 баг, 35 арван гэр, 1753 хүн, 126 мянган малтай, Сүхбаатар аймгийн Зотол, Урт сумын нутгийг хамарч байсан
  14. Очирсүмбэр уулын хошуу /Ялгуулсан хутагтын шавь/- одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сум. 1 сум, 4 баг, 20 арван гэр, 1102 хүн, 95 мянган малтай байсан
  15. Амгалан хан уулын хошуу /Манлай вангийн хошуу/ - Хөлөнбуйрын баргаас тасарч орж ирсэн. Одоогийн Дорнод аймгийн Гурван загал сумын хагас.
  16. Матад хан уулын хошуу /Үйзэн вангийн хошуу/ - 4 сум, 13 баг, 65 арван гэр, 5192 хүн, 128 мянган малтай, Дорнод аймгийн Матад, Аржаргалант сум
  17. Баянзүрх уулын хошуу /Баатар вангийн хошуу/- 8 сум, 41 баг, 435 мянган малтай, одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан сум
  18. Дарьгангын хошуу – Монгол улс манжаас тусгаарласны дараа манж хааны хувийн сүргийг хариулж байсан энэ хошуу автономит Монголд дагаар орж ирсэн. 160 мянган малтай байж, одоогийн Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Хонгор, Баяндэлгэр, Халзан, Асгат сум
  19. Онон голын буриад хошуу – 10 сум, 29 баг, 46 арван гэр, 5961 хүн,   87000 малтай, одоогийн Хэнтий аймгийн Дадал сум, Биндэр, Батширээт сумын хагас
  20. Улз голын буриад хошуу – 4 сум, 12 баг, 183 арван, 1564 хүн амтай, 259 мянган малтай одоогийн Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сум
  21. Халх нөмрөгийн буриад хошуу – 4 сум, 12 баг, 59 арван гэр, 2398 хүн ам, 170 мянган малтай, одоогийн Дорнод аймгийн Цагаан-Овоо сум.
  22. Хэрлэн голын буриад хошуу – 2 сум, 7 баг, 36 арванд хуваагдаж, 1345 хүн ам, 22 мянган малтай, одоогийн Төв аймгийн Мөнгөнморьт сумын хагас

ХЭНТИЙ АЙМАГ

Хан Хэнтий уулын аймагт одоогийн Хэнтий аймгаас гадна Дорнод, Сүхбаатар аймаг бүхэлдээ, Дорноговь, Дундговь, Төв аймгуудын нутаг дэвсгэрийн нэлээд хэсэг хамаарч байв.
1930 оны 7 сарын 1-нд “Хэнтий хан уулын аймгийн яамнаас олон хошуудын төлөөлөгчийг хуралдуулах нутгийн захиргааны үндсийг өөрчлөх тухай” хурлыг аймгийн дарга Баярсайхан удирдан нээлгэсэн анхдугаар онц хурлын тогтоолд гурван аймгийн нутгийн хагалбарыг тогтоох тухай комиссыг байгуулжээ. Ийнхүү засаг захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт оруулснаар Хан Хэнтий уулын аймаг нь Хэнтий, Дорнод хоёр аймагт хуваагдаж, зарим сум нь бусад аймагт шилжжээ. Ингээд Хэнтий аймаг 27 сумтай, 53,7 мянган хүн амтай, 1,8 сая толгой мал, 101725 хав дөр км нутаг дэвсгэртэй болов. Мөн 1941 оны засаг захиргааны шинэчлэлтээр Хэнтий аймаг 89 мянган хав дөр км нутаг дэвсгэртэй болсон.
Хэнтий аймгийн анхны 27 сумын нэр
1.    Дадал
2.    Баян
3.    Өмнөдэлгэр
4.    Дундбаян
5.    Харз дунд бүрд
6.    Баян-Овоо,
7.    Уулбаян
8.    Мөнххаан
9.    Эрдэнэ
10.    Дархан
11.    Түвшинширээ
12.    Баян-Улаан
13.    Биндэръяа
14.    Өлзийт
15.     Баянмөнх
16.    Цэнхэрмандал
17.    Баянхонгор
18.    Буянтбулаг
19.    Мандал
20.    Түдэгтэй
21.    Балж
22.    Хэнтий
23.    Идэрмэг
24.    Мөрөн
25.    норовлин
26.    Баянтэрэм
27.    Дэлгэрхаан

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАР

1.    Буяндэлгэрийн Намсрайжав -1923-1924 /Хэнтий аймгийн харъяат/
2.    Жамбалын Баянхотол – 1924-1925 /Хэнтий/
3.    Уламбаярын Гомбожав – 1925-1928 /Дорнод/
4.    Цогбадрах – 1928-1929 /Дорнод/
5.    Лхагийн Баярсайхан – 1929-1930 /Дорнод/
6.    Содовын Маналжав – 1930-1931 /Дорноговь, эмэгтэй/
7.    Дэлгэрнасангийн Бямбажав – 1931-1933 /Хэнтий/
8.    Рэнцэнгийн Ширбазар – 1933-1937 /Хэнтий/
9.    Жавын Гэндэнжав – 1937-1938 /Сүхбаатар/
10.    Агваан – 1938-1939 /Өвөрхангай/
11.    Дэндэвийн Найдан – 1939-1940 /Архангай/
12.    Чимэдийн Мижид – 1940-1942 /Дундговь/
13.    Дэмчигжавын Дондов – 1942-1947 /Увс/
14.    Цэнджавын Жамсран – 1947-1952 /Төв/
15.    Даваажавын Сэжив – 1952-1954 /Дорнод/
16.    Шагдарын Агваансодов – 1954-1958 /Хэнтий/
17.    Гүржавын Адъяа – 1958-1962 /Өвөрхангай/
18.    Шавайн Хавдал – 1962-1963 /Баян-Өлгий/
19.    Анушкийн Дашжамц – 1963-1967 /Сэлэнгэ/
20.    Даваагийн Аюуш – 1967-1974 /Хэнтий/
21.    Дэлэгийн Баатар – 1974-1979 /Төв/
22.    Лувсанүлтэмийн Лувсандорж – 1979-1982 /Ховд/
23.    Намсрайжавын Насан-Очир – 1982-1990 /Төв/
24.    Самдангийн Чимэдцэрэн – 1990-1992 /Хэнтий/
25.    Цэдэндамбын Балдандорж -1992-1996 /Хэнтий/
26.    Чимэддоржийн Энхээ – 1996-2000 /Хэнтий/
27.    Чойжингийн Эрдэнэбаатар -2000-2004 /Хэнтий/
28.    Сандуйн Жаргал – 2004-2008 /Хэнтий/
29. Чойжингийн Эрдэнэбаатар – 2008 - /Хэнтий/

Эдүгээ Хэнтий аймаг 80,3 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 67,7 мянган хүн амтай, засаг захиргааны 17 сум, 83 баг, Бэрх, Бор Өндөр зэрэг 3.9-8.5 мянган хүн ам бүхий орон нутгийн хотуудтай.

Аймгийн байршил, байгаль:
Хэнтий аймаг ой тайга, уул нуруу, тал хосолсон 80,3 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, Дорнод, Сvхбаатар, Дорноговь, Говьсvмбэр, Төв, Сэлэнгэ аймагтай, хойд талаараа Оросын Холбооны Улстай хил залгадаг. http://www.pmis.gov.mn/khentii/image/pic47-1.jpgМонгол орны хойд талаас Сибирийн ой тайга уулсыг даган өмнө зvг тvрж, өмнө талаасаа Төв Азийн хээр тал хөндий хотосыг дамжин умард руу гvн нэвтэрч газар зvйн орчныг маш өвөрмөц завсрын шинжтэй болгодог. Тус аймгийн нутгийн зvvн хойд захын 4157 ам. дөр. км талбайг 2000 онд Онон – Балжийн байгалийн цогцолбор газар болгосон. Монгол улсын төрийн тахилгат Бурхан Халдун уул Хэнтий нурууны төв хэсгийн Хэрлэн, Онон, Туул болон тэдгээрт цутгадаг голуудын эх авсан, тайгын бvслvvрийн онгон байдлыг хадгалсан 12271 ам. дөр. Км талбайг 1992 оноос дархлан хамгаалсан. Энэ нутагт архелогийн ач холбогдол бvхий 800 гаруй булш бунхан Ихэсийн хориг зэрэг тvvх соёлын дурсгалууд байдаг. Монголын Дорнод тал vргэлжилсээр зvvн хойд хэсэгтээ уулт хээрт шилжих 4700 ам. дөр. Км газрыг нутгийнхан Тосон Хулстай гэмээн нэрлэдэг. 1998 оноос байгалийн нөөц газар болгосон. http://www.pmis.gov.mn/khentii/image/pic44-1.jpgХар ямаат, Тvмэнцогт зэрэг 1350 м орчим өндөр уулсын орчны нутаг бага зэрэг ой модтой уулт хээрийн ландшафт, геологийн тогтоц чулуулгын хувьд сонирхолтой иж бvрдлийг vvсгэсэн 506 ам. дөр. Км нутгийг 1998 оноос байгалийн газар болгосон.
Нутгийн хойд хэсэгт ус ундарга бүхий гол мөрөн үүсгэсэн, ой тайгаар хучигдмал Хэнтий хан уул орших бөгөөд дунд хэсэгт хадлан бэлчээр арвин хөндий нутаг хээрийн бүслүүр үргэлжилж, өмнө ба баруун тал нь агь таана, харгана бударгант говирхог нутагтай.
Хэнтий нутаг бол түүх дурсгалын үлэмж өв уламжлалтай учраас улсын хэмжээнд хамгийн их судлагдсан газар гэж үздэг.
Хан Хэнтийн нуруу- 1000 гаруй хав дөр км талбайг эзэлж, хамгийн өндөр оргил нь Асралт хайрхан далайн түвшнээс дээш 2751 метр өндөр юм. Хэнтийн нуруу зүүн хойноос баруун урагш чиглэн тогтсон, баруун тийш Бага Хэнтий, зүүн тийш Их Хэнтийн нуруу салбарлана. Хэнтийн нуруунаас Онон, Хэрлэн, Туул, Хараа, Ерөө, Минж голууд эх авдаг.
Онон Хэрлэнгийн сав – Онон, Хэрлэн гол нь Хэнтий нутгийнхны амьдралд онцгой ач холбогдолтой. Онон голын монголын нутгаар урсах 298 км нь бүхэлдээ Хэнтий нутагт хамаарна. Ононгийн баруун гараас Эг, Харх, Хурх, Шуус, зүүн гараас нь Барх, Балж, Агацын голууд нийлнэ. Хэрлэн гол нь өмнө зүг чиглэн хээрийн нам дор нутагт очиж, тэндээс дорно зүг эргэн монголын хил дотор 1090 км урсч, гадаад их далай руу зорино. Хэрлэнгийн гуравны хоёр хувь нь Хэнтий нутагт ногддог. Хэрлэнд Тэнүүн, зүүн Тэрэлж, Илүүр, Цэнхэр, Мөрөн зэрэг жижиг голууд нийлдэг. Хэрлэн голын хөвөөгөөр үхэр хонин ямаан бургас, газрын хөрсөнд нь боржин, билүү, балтас, барилгын төрөл бүрийн сайн чанарын шавар, мөсөн ба нунтаг шүү хужир элбэг.
Тус аймаг усан ба утаат болор, алт гянт болд, цагаан тугалга, хайлуур жонш, чулуун нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг газрын хөрсөн дорх ашигт малтмалаар баялаг, үзэсгэлэн гоо байгалиараа гайхуулсан нутаг юм. Мөрөнгийн голын савд чулуун нүүрс, Цэнхэрмандалд цагаан тугалга, гянт болд, Батноров, Бэрх, Ямаат, Галшарын нутагт хайлуур жонш элбэг.
Аймгийн улс төр, эдийн засаг, соёлын төв- Өндөрхаан хотыг Ардын их хурлын Тэргүүлэгчдийн 1960 оны 136-р зарлиг, Сайд нарын Зөвлөлийн 1961 оны 1 сарын 5-ны өдрийн тогтоолоор Хэнтий аймгийн төвийг Өндөрхаан хот гэж нэрлэхээр тогтоосон байна. Өндөрхаан хот бол Хан Хэнтий уулын аймаг байгуулах хүртэл Сэцэн ханы өргөө нэртэй байсан бөгөөд халхын Сэцэн ханы 13 дахь үеийн Артсэдийн хан ширээнд сууж байсан үед 1826 онд дээд хаадын шүтээнийг Талын буудал гэдэг газраас нүүлгэж, Өндөрхаан уулаас урагш Хэрлэн голын хөвөөнөө Цагаан эрэг гэдэг байгуулав гэсэн мэдээ бий.

Төсөв санхүү
Хэнтий аймаг 2008 онд улсын төсөвт 2 тэрбум 568.2 сая төгрөг төвлөрүүлэхээс 3 тэрбум 523.1 сая төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 137.2%, орон нутгийн төсөвт 2 тэрбум 448.2 сая төгрөг төвлөрүүлэхээс 2 тэрум 534.9 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 103.5% тус тус биелүүлсэн нь өмнөх оныхтой харьцуулбал орон нутгийн төсвийн орлого 68%-иар буюу 1 тэрбум 725.0 сая төгрөгөөр нэмэгдсэн дүнтэй байна.
2008 онд Монгол улсыг хөгжүүлэх сангийн болон улсын төсвийн хөрөнгөөр 41 объектод 2 тэрбум 514.4 сая төгрөгийн, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 17 объектод 800,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдлээ.
Аймгийн 2009 оны орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 5 тэрбум 450.9 сая төгрөг болж, төсвөө бие даан бүрдүүлж байгаагаас гадна аймгийн төсвийн зарлагаас давсан 852.5 сая төгрөгийг “Нэгдсэн төсвийн тухай хууль”-ийн дагуу улсын төсөвт төвлөрүүлэхээр боллоо. 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр 30,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 15 объектод 4,5 тэрбум төгрөгийн, Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2 объектод 1,3 тэрбум төгрөгийн, нийт дүнгээрээ 5,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр батлагдаад байна.

Хөдөө аж ахуй
2008 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 2136.9 мянган толгой мал, үүний дотор 4.0 мянган тэмээ, 143.3 мянган адуу, 158.6 мянган үхэр, 1008.2 мянган хонь, 822.8 мянган ямаа тоологдож, малын тоо урьд оныхоос 2.1 хувь буюу 46.2 мянган толгойгоор буурлаа. Энэхүү бууралтын гол шалтгаан нь 2008 оны хавар аймгийн зүүн болон урд сумдын ихэнх нутгийг хамарсан хүчтэй шороон болон цасан шуурга, байгалийн гэнэтийн аюулаар их хэмжээний мал хорогдсон нь нөлөөлсөн. Нийт мал сүргийн 85.7 хувийг бог мал, 14.3 хувийг бод мал эзэлж, бодод шилжүүлснээр малын тоо урьд оноос 8.0 хувь буюу 50.5 мянган бодоор буурсан байна.
Аймгийн хэмжээгээр 85,0 мянган тн байгалийн хадлан бэлтгэж төлөвлөгөөт даалгавраа 100% биелүүлсэн нь өмнөх оныхоос 1,4%-иар дээгүүр байна. Гар тэжээл 113 тн-ыг бэлтгэв.
Үр тариа 2,0 мянган тн, төмс 2,9 мянган тн, хүнсний ногоо 1,7 мянган тн-ыг хураасан нь өмнөх жилийнхээс үр тариа 3,0%-иар доогуур, төмс 24,2%, хүнсний ногоо 25,4%-иар тус тус дээгүүр байна. 
2008 онд улсын төсвийн хөрөнгөөр 13 худаг сэргээн засварлаж, инженерийн хийцтэй 25 худаг шинээр гаргаснаар инженерийн хийцтэй 919, энгийн уурхайн 545, нийт 1489 худгийг аймгийн хэмжээний 5,5 сая га бэлчээрт ашиглаж байна. 
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжсэн “Атрын 3 дахь аян”-ы хүрээнд 500,0 сая төгрөгийг 11 аж ахуйн нэгж, 22 байгууллага, иргэдэд олгосноор уриншилсэн талбай 7,8 мянган га–д хүрсэн нь өмнөхөөс 4,8 мянган га-гаар нэмэгдлээ. Хөнгөлөлттэй үнээр иргэдэд 100 ширхэг бага оврын трактор олгуулав.  
Мал эмнэлгийн тарилга, урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө 99,4%-иар биелж, энэ арга хэмжээнд 632,2 мянган мал хамрагдаж, орон нутгийн төсвөөс 112,6 сая төгрөгийн санхүүжүүлт хийв.    

Дэд  бүтэц   
Багануур- Өндөрхаан чиглэлийн автозамыг хатуу хучилттай болгох ажлын сүүлийн хэсэг  болох Мөрөн- Өндөрхаан чиглэлийн 28 км автозамыг өнгөрөгч оны 11 сард ашиглалтанд хүлээн авснаар Өндөрхаан хот нийслэлтэй хатуу хучилттай автозамаар бүрэн  холбогдлоо.
Өндөрхаан-Сүмбэрийн чиглэлд 50 км хатуу хучилттай автозам барьж дуусган, үргэлжлүүлж 50 км замын ажил эхлээд байна.
Монгол орныг холбоожуулах ажлын хүрээнд 17 сум, 5 тосгонд үүрэн холбооны 4 оператор давхардсан тоогоор 48 цэг ажиллуулж байна.
Сумын төвийг цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох ажлын хүрээнд улсын төвлөрсөн төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дадал, Норовлин сумыг төвлөрсөн эрчим хүчний системд холбосноор манай аймгийн бүх сум эрчим хүчний найдвартай хангамжтай болоод байна.
“100 000 нарны гэр” үндэсний хөтөлбөрөөр малчин өрхийг нар салхины сэргээгдэх эх үүсгүүрээр хангах ажлыг хэрэгжүүлж, 2008 онд Засгийн газрын 50%-ийн хөнгөлөлттэй зээлээр 671 малчин өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр хангалаа.
Өндөрхаан хотын 4 км автозамыг сайжруулан хатуу хучилттай болгох зураг төсөв хийж,  640 метр автозамыг 9 метрийн өргөнтэйгээр хатуу хучилттай болгон шинэчлээд байна.

Нийгмийн хамгаалал
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажилгүйдэл ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд 2008 онд нийтийг хамарсан 48 ажилд 65.2 сая төгрөгийн санхүүжилт хийж, 968 иргэнийг ажлын байраар хангасан  нь өмнөх оныхоос 38.2%-иар нэмэгдсэнээс гадна мэргэжлийн болон ур чадварын сургалтанд  780 иргэнийг хамруулж 40.6 сая төгрөг зарцууллаа.
2008 онд хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй эрхлэх хүсэлтэй 205 иргэнд 362.2 сая төгрөгийн зээлийн үйлчилгээг “ХААН”, “Монгол шуудан” банкаар дамжуулан олгосноор 372 ажлын байр шинээр бий болж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан нийт 1458 ажлын байрны захиалга авч 1453 иргэнийг ажилд зуучлав.
Батширээт суманд ахмадын амралт чөлөөт цагийн төвийг барьж ашиглалтад оруулж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр орон гэргүй нэн ядуу 20 иргэнд гэр олголоо.

Боловсрол, соёл
Баян-Адарга, Баян-Овоо, Норовлин суманд хүүхдийн цэцэрлэг, Норовлин, Жаргалтхаан сумын сургууль, “Тэмүүжин” цогцолбор сургуулийн өргөтгөл, Өндөрхаан хотын 5 дугаар сургууль, Бор-Өндөр хотын сургуулийн барилга зэрэг нийт 13 обьектод 2.6 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийгдсэн нь өмнөх оноос 1.1 тэрбум төгрөгөөр буюу 1,7 дахин өссөн.  Жаргалтхаан, Норовлин сумын сургууль, цэцэрлэг ашиглалтад орж, ЕБ-ын сургуулийн анги дүүргэлт 27.9 болж өмнөх оноос 0.7-гоор буурсан байна.
Аймгийн хэмжээнд 8-15 насны сургууль засвардагч 306, 16-аас дээш насны завсардагч 255 байсан бол 2008-2009 оны хичээлийн жилд завсардагчдын тоо буурч 8-15 насны завсардагч 30, 16-гаас дээш насны завсардагч 67 болоод байна.
Баян-Овоо, Дэлгэрхаан сумын соёлын төвийг шинээр барьж, Өлзийт сумын соёлын төв, Хэрлэн сумын номын сан, музейн барилгын их засварт улсын төсвөөс 674,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн нь урьд жилээс 500 сая төгрөгөөр өсч, соёлын байгууллагуудын үйлчилгээний чанар хүртээмж сайжрах нөхцөл бүрдэж байна. Үндэсний бөхийн

Эрүүл мэнд, биеийн тамир, спорт
Эрүүл мэндийн салбарт улсын төсөв болон төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр 2008 онд 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэн, Уламжлалт анагаах ухааны төв, Баян-Овоо, Батширээт сумын эмнэлэг, аймгийн Нэгдсэн эмнэлэг зэрэг 6 эмнэлгийн дээвэр, халаалтад их засвар хийж, Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн санхүүжилтээр Баянмөнх суманд шинэ эмнэлэг барьж, “Эрүүл мэнд-2” төсөл болон “40000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд 31 эмчийн орон сууцны барилгыг барив.                                                                                                                                                                                 
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэхээн амьдруулах тасаг нээж, суурин ЭХО, рентген аппарат, цогцосны хөргөгч шинээр суурилуулж, эмнэлгийн тоног төхөөрөмжид 227.3 сая төгрөгийн  хөрөнгө оруулалт хийв. 
Орон нутагт спортын XII их наадмыг спортын 13 төрлөөр 2 үе шаттай зохион байгуулж, 1946 тамирчин хамрагдаж, "Нутгийн салхи" хөтөлбөрийн санхүүжилтээр бүх ЕБС-иуд үндэсний бөхийн хэрэгслээр хангагдав. Үндэсний бөхийн идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 1-р сард Өндөрхаан хотод зохион байгуулсан бөгөөд Дундговь аймгаас бусад бүх аймаг, нийгэмлэгүүд оролцов.

Байгаль орчны салбарт
Байгаль орчныг хамгаалах ажлын хүрээнд 360 га-д ойжуулалт, 100 га-д байгалийн сэргээн ургалтанд туслах ажил, 10 га-д “Ногоон хэрэм” хөтөлбөрөөр үндсэн зурвас байгуулах ажил хийв.
Монгол улсын Засгийн газрын 2008 оны 5 сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоолоор шашин түүхийн дурсгалт газар Өмнөдэлгэр сумын Балданбэрээвэн хийдийн орчмыг тусгай хамгаалалтанд авлаа.


2009 ОНД ХЭНТИЙ АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР

Нийгмийн хамгааллын салбарт
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээл олгох, нийтийг хамарсан ажил, мэргэжил олгох сургалт, ажилд зуучлах, ажил олгогчдыг дэмжихэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, 1700–гаас доошгүй хүнийг ажилд зуучлах арга хэмжээнд хамруулж, нийт 142,8 сая төгрөг зарцуулна.
Хүн амын бүлгүүдийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд өсвөр үе, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулахад анхаарч тэдний үүсгэл санаачилгын бүлгийг бүхий л талаар дэмжин  ажиллана.

Боловсрол соёлын салбарт
ЕБС-ийн боловсролын дундаж үзүүлэлтийг гаргаж, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш нарын заах арга, ур чадварыг сайжруулах аймгийн дэд хөтөлбөр боловсруулж мөрдөж ажиллана.
Боловсролын шинэ стандартыг хэрэгжүүлж, ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг зөөврийн компьютерээр ханган электрон  сургалтын арга зүй нэвтрүүлэх ажлыг өргөжүүлнэ.
Албан бус боловсрол, дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг өргөжүүлж, албан бус төвүүдийг бэхжүүлэх, зайны сургалтыг хөгжүүлэх замаар бичиг үсэг үл мэдэгч, сургууль завсардагчдын тоог  бууруулна.
Өсвөр үеийнхний төлөвшил хандлагад чухал ач холбогдолтой биеийн тамир, дуу хөгжим, хөдөлмөр, спортын чиглэлийн хичээлийн сургалтын орчинг цогцоор шийдвэрлэнэ.
Аймгийн төв номын санг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж, интернет мэдээллийн үйлчилгээ үзүүлнэ.
Өндөрхаан хотын Тэмүүжин цогцолбор сургуулийн ангиуд, спорт заалны өргөтгөл, Бор Өндөр хотын сургууль, дотуур байрын өргөтгөл, Баянмөнх сумын 100 ортой цэцэрлэг, Баян-Овоо сумын 75 ортой цэцэрлэг, Биндэр сумын 960 суудалтай сургууль, Дадал сумын 100 ортой цэцэрлэг, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Баян-Овоо сумын соёлын төв, Өмнөдэлгэр сумын Балданбэрээвэн хийдийн шинэчлэлд нийт 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.

Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт
“Атрын 3 дахь аян”-ы хүрээнд 7,8 мянган га-д тариалалт хийснээр 6,0 мянган тн-оос доошгүй ургац авна. Ингэснээр ургацын хэмжээ 3 дахин нэмэгдэж, хүн амын гурил, гурилан бүтээгдэхүүний 18%-ийг хангана. Мал эмнэлгийн тарилга, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 116,2 сая төгрөг зарцуулна.
Алслагдсан бэлчээрийг ашиглаж, бэлчээрийн талхагдлыг багасган, усан хангамжийг нь нэмэгдүүлнэ.
Засгийн газрын “Нэг суурин- нэг бүтээгдэхүүн”, “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлж, махны анхан шатны боловсруулалт хийх болон сүүний үйлдвэр байгуулна. Монгол улсын хөгжлийн сангийн 300,0 сая төгрөгийн хөрөнгөөр “Бизнес инкубатор” байгуулна.

Эрүүл мэндийн салбарт
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлийг хөгжүүлж, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зан үйлийг өөрчлөх, эрүүл аж төрөх ёсыг төлөвшүүлэх мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг чанаржуулан үйлчлүүлэгчдэд ээлтэй эрүүл мэндийн тусламжийг бий болгоно. Хүрээлэн буй орчны бохирдлоос шалтгаалсан хүн амын өвчлөлийг  бууруулна.
Оюутны спортын их наадмыг нийтийг хамарсан биеийн тамир, спортын арга хэмжээтэй хамтатган зохион байгуулж, өсвөрийн шигшээ багийг волейбол, үндэсний бөх, ширээний теннис, шатрын спортоор хичээллүүлнэ.
Улсын төсөв, төсөл, хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр эмнэлэг шинээр барих, засварлах ажлыг хийж, парк ашиглалтыг 10%-иар нэмэгдүүлнэ. Улсын төсвийн 443.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Уламжлалт анагаах ухааны төвийн барилгын ажлыг эхлүүлж, 70.0 сая төгрөгөөр Бор-Өндөр хотын нэгдсэн эмнэлгийн их засварын ажлыг хийнэ.

Дэд бүтцийн салбарт
2009 онд Өндөрхаанаас зүүн чиглэлд 50 км хатуу хучилттай автозамыг үргэлжлүүлэн барьж дуусгаснаар Өндөрхаан-Сүмбэр чиглэлийн хатуу хучилттай автозамын урт 100 км болно.
Аймаг, сум, багийн иргэд, малчин өрхүүдэд мэдээллийг түргэн шуурхай олон талаас авах боломжийг бүрдүүлж, орон нутагт телевизийн сувгийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд 10 сувгийн нэвтрүүлэг дамжуулдаг болно.
Улсын төсвийн болон орон нутгийн автозамын санд төвлөрөх хөрөнгөөр Өндөрхаан хотын доторхи автозамыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэн 1.7 км автозамыг хатуу хучилттай болгоно.

Байгаль орчны салбарт
Улс, аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, тухайн газрыг хариуцсан байгаль хамгаалагчийн ажлын байрны тоог нэмэгдүүлснээр ой болон байгалийн дагалдах баялгийг хамгаалах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлнэ.
Хот суурин газрын хог хаягдлын нэгдсэн цэгийг хүн амын сууршлын бүсээс тусгаарлах, хог хаягдлын менежментийг оновчтой болгох арга хэмжээг хэрэгжүүлэн гэр ахуйн хог хаягдлаас үүсэн гарах бохирдлыг багасгана.



ОНЦГОЙ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

* Хэнтий аймаг 1940- 42 онд ноос бэлтгэлийн ажилд гарамгай амжилт гаргасан учир Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1943 оны 3 сарын 14-ний өдрийн 19 тоот тогтоолоор төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан байна.

* 1945 оны 10-р сарын 20-нд эх орныхоо төрийн тусгаар тогтнолыг батлан гарын үсэг зурах ажилд Хэнтий аймгийн насанд хүрсэн 22341 хүн бүрэн оролцож саналаа өгчээ.

* Хэнтий аймагт 1931-32 оны үед 73 хүрээ хийд байсан гэж албан татварын тайланд бичжээ.

* Аймгийн хөдөө аж ахуйн сайчууд дундаас хөдөө аж ахуйн нэгдлийг онц гарамгай зохион байгуулж бэхжүүлсэн “Хөдөлмөр” нэгдлийн дарга Цэрэнгийн Чойдоржид БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол олгожээ. Цэрэнгийн Чойдорж бага насандаа хошууны сургуульд суралцан, ХЗЭ-ийн үүрийн даргын ажлыг хийж байсан, Дадалын Хөдөлмөр нэгдлийг байгуулалцаж, 1945 оны Х сарын 16-нд болсон нэгдлийн хурлаас тус нэгдлийн даргаар сонгогджээ. Түүнийг дарга болох үед нэгдэл нь 462 төгрөгийн мөнгөн хөрөнгөтэйгээс 10 гаруй хүнд зээлээр өгч, 13 үхэртэй байхаас бэлэн 7 үхэртэй, 4х4 харьцаатай хуучин пин 1, хадлангийн 1 машинаас өөр хөрөнгөгүй, 18 өрхтэй байжээ. Гэвч Чойдорж өөрийн оюун мэдлэгийг дайчлан, зэргэлдээ орших зөвлөлтийн хамтралуудын байдалтай танилцан, ээлж дараатай ажил эхлүүлжээ. Үүнд, нэгдлээ эхлээд эдийн засгийн хүч чадлын хувьд нэг чинээлэг айлын хэмжээнд, дараа нь нэг багийн хэмжээнд хүргэж, улмаар сумын хүн ам, малын 15, 20, 30, 50, 80%-ийг хүртэл хамтруулахаар зорьжээ. Энэ явдалд юуны өмнө өөрийн биеэр үлгэрлэхийг чухалд үзэж, гэр бүлтэйгээ зөвлөн тохирч 1949 онд өөрийн 79 толгой мал, малын өвөл зуны хашаа саравч, тэрэг тоног, морин тармуур, зуны байшин, эсгий гэр зэргийг нийгэмчилж бусдадаа үлгэр үзүүлжээ. 3 жилийн дараа нэгдлийн гишүүдийн 80% нь өмч хөрөнгөө нэгдэлдээ нийгэмчилж, хөдөлмөрлөсний хэрээр хуваарилах зарчмыг мөрдлөг болгов. Энэ үеэс тус нэгдэлд социалист тоо бүртгэл, тайлан тооцоо нэвтрүүлэн, нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийг хөдөлмөр өдрөөр тооцдог болов. Нэгдлийнхээ аж ахуй зохион байгуулалтыг ийнхүү дэвжин дээшилмэгц хонь үхрийн сүргийн бүтэц, үүлдэр, ашиг шимийг дээшлүүлэх ажлыг орчин үеийн зоо мал эмнэлгийн шинжлэх ухааны үндсэн дээр дэс дараатай зохиож, мал сүргийг тохилог хашаа саравч, хадлан бордоо, шимт тэжээлээр хангах ажлыг жил бүр төлөвлөгөөтэй, өсгөн нэмэгдүүлэх зарчмаар явуулсан байна. 1953-59 онд нэгдлээ бэхжүүлэн атар газрыг эзэмших, зөгий, жимс, тахианы аж ахуйг хөгжүүлэх ажлыг хослон нэгдлийн гишүүдэд хуваах орлогыг 1,5 сая-д хүргэж, улсын тэргүүний нэгдлийн эгнээнд гаргасан учир 1959 онд хөдөө аж ахуйн нэгдлийн дарга нарын дотроос анх удаа хөдөлмөрийн баатар цол хүртжээ.
Хөдөлмөр нэгдэл төл малаа хөрвийн аргаар бойжуулах шинэ туршлагыг Зөвлөлтийн Чита мужийнхнаас сурч, энэ нь аймаг даяар нэвтрүүлэх туршлага болон өрнөж, улмаар улс орны төл бойжуулах арга ажиллагаанд дэлгэрсэн билээ. 1962 онд улсын хэмжээгээр бүх хурганы 50 хувийг хөрвийн аргаар бойжуулан, МАХН-ын төв хорооны 1963 оны 5-р бүгд хурлаар эл аргыг нийт орон даяар дэлгэрүүлэхийг заажээ. 

* Жараад оны эхэнд Хэнтийн хөдөө аж ахуйн сайчууд дундаас Бүтээлч нэгдлийн саальчин Найданжавын Цэвэлмаагийн алдарт замналыг залган мянгат саальчид олноор төрж гарчээ. Дадал сумын хөдөлмөр нэгдлийн саальчин Д.Цэндгомбо үнээ бүрээс 1000-1900 литр сүү сааж байсан бол тус нэгдлийн малын их эмч Доржийн Базаржав, зоотехникч Даримаагийн Намдаг нар мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх талаар хийсэн ажлынхаа үр шимээр 1962 онд Базаржав малын эмч нарын дундаас анх удаа “Малын гавъяат эмч” алдар цол хүртжээ. Зоотехникч Д.Намдаг 300 өндөг дарах инкубаторыг бүтээж ажилласан нь одоогийн тахиа шувууны аж ахуйн эх үүсвэр болсон ба Гавъяат зоотехникч цол хүртжээ.

* Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдэл ажлаараа аймагтаа тэргүүлж байсан учраас “Тэргүүн байраа алдахгүй” гэсэн өгүүллийг тус нэгдлийн дарга Г.Аюурзана “Урагшаа” сонины 1963 оны 17-д бичжээ. Тус нэгдлийн хамт олон 1961-62 онд малаа 5500 толгойгоор өсгөж, малыг бэлчээрээр таргалуулах, ашиг шимийг дээшлүүлэх талаар амжилт гарган, 1963 онд аймгийн намын хороо, захиргаанаас бүх сум нэгдлийн ажлыг дүгнэхэд тэргүүн байр эзэлжээ. Аймагтаа шалгарсан тус нэгдлийн тэргүүн туршлагыг МАХН-ын Төв Хорооноос 1963 онд судлан үзэж, нам олон нийтийн байгууллагаас зохиож буй соёл хүмүүжлийн ажлын нь туршлагыг дэлгэрүүлэх тухай чухал тогтоол гаргаж байв. Энэ бол тус сум нэгдлийн түүхэнд гарсан онцгой үйл явдал юм.

* Аймгийн 40 жилийн ойгоор Хэнтийд анхны хөдөлмөрийн баатар малчин төрсөн нь эрэлхэг зоригт эх оронч, партизан Ланцайн Дамдинсүрэн юм. Тэрбээр Буянт сумын Буянт-Оргил нэгдлийг байгуулалцаж, улсын бэлтгэлд тушаах эр төлөг бүрийг 43-47 кг-ийн жинтэй тушааж, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1963 оны 7-р сарын 3-ны 132-р зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртжээ.  

* Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн хоньчин Янжмаа, Цэнджав нар 1959 оны Х сарын 22-ны шөнө хариуцан маллаж байсан хонин сүргээ гэнэтийн цасан шуурганаас эцсийн амьсгал тасартал хамгаалан тэмцэж мөнх дурсагдах алдар нэрээ үлдээжээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1960 онд эрэлхэг эмэгтэй Тогтохын Янжмаа, Дамдингийн Цэнджав нарын дүр үйл хэргийг мөнхжүүлж, төрсөн нутаг төрсөн нутаг Батноров сумын төвд дурсгалын хөшөөг нь байгуулсан ба нам төрийн тэргүүн Ю.Цэдэнбал, тус нэгдлийн ажил байдалтай танилцаад энэ хөшөөг улам тохижуулж, тойруулж цэцэгжүүлж зүлэгжүүлэн цэцэрлэг байгуулах хэрэгтэй гэж зөвлөжээ.

Хиад  яст гүүш  Боржигин овогт  г.Эрдэнэзаяа
 

Monday, September 12, 2011

Чибулаг: Би гэж ээ, энэ насандаа морин хуурын төлөө төрөөд, морин хуурын төлөө үхэх хүн



http://sonin.mn/2010/05/15/
Бид хоёрын ярилцлага их сонин эхэлсэн юм. Танай монгол, манай монгол, бид нар, та нар гээд л… түг таг, нэг л биш. Чөлөөтэй хөврөх янзгүй, нэг л сонин. Харин нэг зүйлд сүрхий санаа нэгдэв, бид нэг ертөнцийн монголчууд. Алдарч хуурч Чибулаг “Бид нэг ертөнцийн монголчууд, хэн нь сайн явна, би баярлана аа“ гэж байна.
Хятад ард улсын тэргүүн дэсийн хөгжимчин, морин хуурч Чибулаг “Би бол тэрбум хүн дундаас тодорсон ардын жүжигчин шүү“ гэж аархсан, өөрийнх нь хэлснээр тэр үе үе сагсуурч байлаа. Түүнтэй цөөн хоромд сүрхий ихийг хуучилж амжжээ.

-Өвөр Монголоос морин хуурчдын олон улсын уралдаанд оролцохоор хэдүүлээ ирсэн билээ?
-Шүүгчээр ганцаараа ирсэн. Олон орны хуурчдын тоглолтыг үзлээ, шүүлээ. Энд хэлэхэд миний Морин хуурын ансамбль дэлхийд анх удаа, 1990 дүгээр онд байгуулагдсан. Миний чуулгыг очиж үзчихээд эдний ансамбль бий болсон.
-Дэлхийд хамгийн олон морин хуурч анх суулгасан нь бас та биз дээ?
-Манайх 1000.
-Хэдэн он билээ дээ?
-2000 дугаар он.
-Та голлож зохион байгуулсан уу?
-Тэгсэн.
-Эзэн Чингисийнхээ мэндэлсний 800 жилийн ойгоор манайх 800 хуурч тоглуулсан.Танайх манайхаас дараагаар, ноднин бил үү уржнан.
-Манай Морин хуурын чуулгын тухай та гайгүй сайн мэднэ биз?
-Морин хуурын чуулгыг бас би анх удаа 1986 онд Өвөр Монголд байгуулсан. Жанцанноров, Батчулуун нар очиж хараад, бидэнд бас ийм чуулга хэрэгтэй гэж байсан.Жанцанноров гуай ярьж байсан юм аа, “1989 онд Өвөр Монголд Морин хуурын нийгэмлэг байгуулах хуралд Жамъян багш, Батчулуун бид гурвыг урьдаг юм. Ингээд өөрийнхөө хөгжмийн анхны нийгэмлэгийг байгуулахаар гадаадын хуралд очлоо. Өвөрмонголчууд Жамъян гуайд сөгдөж мөргөөд л. Тэнд ерөөсөө Жамъян гуайн сургууль явж байсан. Морин хуурын чуулга байгуулах гол шалтаг энэ байсан“ гэж.
-Тийм тийм.
-Энэ наадамд Хятадаас хэдүүлээ ирсэн бэ?
-Тийм тийм, сайхан оролцож байна аа. Миний омбол шавь аравдугаар байрт орлоо, миний шавийн шавь. Үгүй ээ, тэр гурван залуу мөн сайн даа /толгой сэгсрээд/ Тэмүүжин, Жигжиддорж болоод Мөнхжин гурав үнээр сайн даа.
-Эхний гурван байрын эзэд үнэхээр тасархай байна уу?
-Бүр сайн, аргагүй сайн юм.
-Урилгаар ирж энэ уралдааныг шүүлээ. Монголын залуу морин хуурчдын чадвар хэр байна, та яаж үнэлэв?
-Одоогийн залуучуудын түвшин өндөр байна. Багш нарын хичээл заах арга барил нь нэгэнт системтэй болжээ. Академийн боловсрол өндөр байна. Яаж заадгийн бэ, маш чадвартай, энэ багш нар. Би тэднийг биширнэ. Би гэдэг хүн ертөнцийн монголчуудын нэг гэр. Ямар газрын Монгол нь, ямар газрын морин хуур ялалт олбол би бүгдэд баярлана. Ямар учраас гэвэл би энэ насандаа өөр ямар ажил ч хийсэнгүй ээ. Ганцхан морин хуурын төлөө л ажиллласан. Би 22 жилийн өмнө энэ нутагт анх удаа ирсэн. Жамъян багшийн шавь нар гээд долоо, найман хүн бий. Тэр үед би 40 гарч байлаа. Энэ нөхөд 20 хэдэн настай байсан болов уу. Одоо харахад тэд бас л настай болжээ. Тэр үеийн морин хуурын хийц, сурах бичиг их өөр, эртнийх байсан. Эд миний хуурыг үзээд ямар учраас энэ хүний хуур ийм дуу гаргаж байна аа гээд… Миний “Түмэн агтны төвөргөөн“-ийг сонссон. Би явсны хойно Хангал нэг зохиол бичсэн, Хангалын ард нь Шарав бичлээ, Жанцанноров бичлээ. Одоо энэ хуурууд улам сайн болжээ. Одоогийн эдний хэрэглэж байсан чинь бүр миний ном шүү. Тэр хүмүүс миний тэр номыг бас тоохгүй байжээ. Морин хуур чинь утсан хөгжим, номт хөгжим. Ном нь муу бол болохгүй ээ. Хуучин, үндэсний юм сайн гэнэ. Үндэсний юм сайн нь сайн, зарим юм нь музейд л байх хэрэгтэй. Жишээлэхэд, би Чингис хааны хуяг дуулгыг өмсөөд Америкт явж болно уу, хасаг тэрэгний ард чемоданаа өргөөд явж болно уу. Аливаа юманд заавал шинжлэх ухаан хэрэгтэй, шинжлэх ухааны жам ёсоор явбал заавал ялалт олно.

-Манайхан энэ замаар харин ч сайн явж байгаа биш үү?
-Монголын морин хуур яг шинжлэх ухааны замаар явж байна. Тэгээд энэ өдөр ийм ялалттай.
-Өвөр Монголд бас шинжлэх ухаанчаар хөгжиж байгаа юу?
-Хүн биеэ хэлэх хэрэггүй, хэзээдээ хэлдэггүй ээ. Морин хуур ганцхан Монгол Улс, Өвөр Монголынх биш ээ, дэлхийн монголчуудынх. Чингис хааны үлдээж өгсөн морин хуур. Морин хуур бол толгойтой хөгжим, толгойтой хөгжим чинь таван цултай, таван цултай юм чинь сүнстэй. Өвөг дээдсээс үлдээсэн энэ хуур бол бурхных. Миний ээжийн хэлдгээр морин хуур бол бурхны хуур, тэр хуучир бол чөтгөрийн юм аа. Би гэж ээ, энэ насандаа морин хуурын төлөө төрөөд, морин хуурын төлөө үхэх Чибулаг гэдэг хүн. Олон улс орноор явсан, энэ шинэ цагийн хуурчдаас маш арвин зүйл сурч байна.
-Буцаад суралцаж байна гэж үү?
-Хүн гэдэг чинь ийм шүү, амьд л байвал суралцах хэрэгтэй. Би гянданд сууж байхдаа хятад хэл сурлаа.
-Гянданд аа?
-Соёлын хувьсгалын үеэр үндэсний ардчилсан үзэлтэн гэж хар гэрт хагас жил суусан.
-Морин хуураас болж ийм хэрэгт унасан уу?
-Миний биеийг Монгол Улсын, халхын тагнуул гэсэн. Хар гэрт суулаа, хар ажил хийлээ. Засварлаг үзэлтэн Жамъяны шавь. Хятадад морин хуур устаад ганцхан би л үлдсэн шүү тэр үед.
-Одоо таныг Хятадад жигтэй хүндэлнэ биз?
-Би бол 1.5 тэрбум хүний дундаас гарсан ардын жүжигчин шүү. Хоёр сая хүний дундаас тодорсон юм биш. Хятадад зөвхөн урлагийн ажил хийж байгаа нь Монголын нийт хүн амтай тэнцэнэ. Морин хуурыг ганцхан монгол хүн сурч байгаа биш ээ, хятад хүн сурч байна, казахууд сурч байна, англи, испани, франц, америк бүгд сурах гэж хичээж байна. Өвөр Монголын Их сургуулийн дэргэд миний нэрэмжит “Чибулаг“ олон улсын морин хуурчдын сургууль сая байгуулагдлаа.
-Та дарга нь уу?
-Би чинь Хятад ард улсын Улс төрийн зөвлөлийн гишүүн.
-Дэлхийн олон оронд морин хуур сурч байна. Тоглох арга барил, түвшин нь янз бүр л биз. Үзэгчийн суудлаас харж байхад монгол хуурчдын тоглолт тэс өөр, үнэхээр мэргэжлийн түвшинд гарчээ гэж бодогдож байлаа. Ёстой гараад өгч гэж бид ярьдаг. Дэлхий морин хуур сонирхож байгаа энэ цагт Монголд Улс гол цөм нь байж чадаж байна уу гэдгийг мэргэжлийн хүн танаас сонсмоор байна?
-Үндэс нь яах аргагүй монгол хүн. Үүний суурь нь Жамъян багш. Морин хуур бол Жамъян, Жамъян бол морин хуур. Жамъян багш үндсийг нь тарьж ургуулаад, цэцэг өнөөдөр дэлгэрч байна. Морин хуурчдын олон улсын уралдааныг Жамъяны нэрэмжит гэхээр бүр баяр төрөөд байгаа. Би багшийнхаа хамгийн үнэнч шавь нь. Үүрээд явна, би багшийгаа. Энэ сайхан хүн өнөөдөр байсан бол…
Амьд байх үеэс нь би мэднэ. Тэр намайг хамгаас тоодог. Хөххотод ирээд өвчнөө үзүүлнэ, манийд сууна.
-Таны шавь нарын тоглолтыг сая үзлээ. Их тийм эмоцитой, босоод гүйцгээх вий гэж бодогдсон. Гэхдээ их унаган төрхөөрөө байгаа юм уу гэж бас санагдлаа.
-“Түмэн агтны төвөргөөн“ гэж тэр зохиол бол миний 18 настайд зохиосон аяс. Дэлхийд нэгдүгээр шагнал авсан, Хятадад ч авсан.
-Энэ зохиолыг манай Морин хуурын чуулгынхан тоглосноор үзэгчдэд хүргэвэл гэж бодож байлаа.
-Техник ихтэй. Хурдан хөгжимддөгөөрөө бол Өвөр Монголынхон алдартай. Монголчууд тоглодог юм, гэхдээ нэг л адилгүй. Европын сонгодог хөгжим танай залуучуудад тохирно. Ийм түргэн хэмнэлтэйг манайхан илүү тоглоно шүү.

-Юугаараа ялгаатай байгаа юм бэ?

-Техник. Танайхан миний номыг сайн судалж, техникийг сайн сурч байна аа. Номыг нь би зохиосон, хөгжимдөх аргыг нь бас би зохиосон. Тэр номны техник энэ тэрийг бүрэн сурч байна. Би их баяртай байна. Морин хуур сурах амаргүй шүү. Миний хүү Чибүргэд гэж залуу Японд бий, эхнэр нь бас морин хуурч. Миний хүү ингэж ярьсан. Морин хуурыг 10 жил сурахад бага сургууль, 20 жил бол дунд сургууль, 30 жил бол өндөр зэргийн дунд сургууль, 40 жил бол сая их сургууль төгсөнтэй адил. Би 10 наснаасаа сурсан, одоо 50 хүрч байна гэж. Би бас хуурын төлөө төрсөн цагаасаа яваа. Миний омбол охин танай Хөгжим бүжгийн сургуулийг төгсөөд одоо Японд бий.
-Өвөр Монголоос олон хүүхэд манайд ирж байна. Тэд их хичээнгүй, сайн сурч байна гэж багш нар нь үнэлдэг.
-Сурч байгаа, олон бий. Яагаад хичээнгүй вэ гэвэл Өвөр Монголын монголчууд хятад хүний соёл, заншлыг сурч байна. Хятадууд их няхуур, хянамгай. Хятад хүнд 100 иен байвал өнөөдөр нэг иен зарна. Япон бол таван иенийг зарна. Манай монгол хүн бол 100-гаа зарж бараад өөр хүнээс дахин 100-г зээлээд үрчихнэ. Нарийхан гол хол урсана гэж Хятадын зүйр үгэнд бий. Хүн амьдралдаа нарийн сайхан, хянамгай байх хэрэгтэй, тэгвэл урт насална. Манай монгол залуу яагаад тавь, жар хүрээд үхэж байна гэхээр архийг хэтэртэл ууна, махыг хэтэртэл иднэ. Би архи уудаггүй, махыг ганцхан иднэ.

-Ганцхан иднэ ээ, юуны мах вэ?

-Үхрийн мах л иднэ, хонины мах цөөхөн иднэ. Би тамхи огт татахгүй, хурим найранд хэзээдээ орохгүй.

-Нарийхан гол хол урсана гэдгийг ойлгосон хянамгай хүүхдүүд Монголд ирж сурч байгаа гэж үү?

-Тийм тийм. Ээж аавынхаа үйлээ барж олсон зоосыг зүгээр зарж болдоггүй, ээж аавынхаа хүслийг заавал биелүүлэх хэрэгтэй гэдгээ мэднэ. 100 хятадын дунд ганцхан өвөр монгол, тиймээс энэ ганцхан өвөр монгол 100 хүний эрдмийг сурах хэрэгтэй, ингэвэл сая тэдэнтэй мөр зэрэгцэнэ. Ар Монгол маань тусгаар тогтсон улс хамаагүй ээ. За чи болоогүй ээ, маргааш хүрээд ир гэнэ. Хятад газарт маргааш байхгүй, маргааш нь Хятад хэзээний тэнд явж байна. Өөр үндэстэнтэй хамт амьдарч байгаа хүмүүс бол үйлийн үр, санаснаар болохгүй, хэцүү, та нар ойлгохгүй.

-Хөлс биш цус урсгаж байж амжилтад хүрэх нь ээ дээ?

-Яг тийм. Төрөөгүй эхнэр төрсөн эхнэрийнхээ зовлонг мэдэхгүй ээ гэж. Эхнэр хүн хүүхэд төрүүлсний дараа жинхэнэ ээж, агуу хүн болно, мэдэв үү.
Монгол Улс дэлхийд эдийн засаг нь хөгжинө гэвэл миний нэг хүний хүсэл, миний нэг хүний санал ийм. Дэлхийн хаа байгаа монголчуудыг төрөл саднаа гэж тат, энд ир, газар нутаг өгье, та юм байгуул, бид хэдэн жил дотор танаас гааль авахгүй ээ гээд Хятадын Дэн Со Пэний төрийн бодлогыг хэрэгжүүлэх. Түүнээс халх Монголоос бусад нь монгол биш ээ гэх юм бол ядуурна, үгүйрнэ. Хятад хуучиндаа ядуу. Дэн Со Пэн хэлсэн “За ангийн тэмцэл хэрэггүй ээ, бүх ертөнцийн хятадууд бүр миний төрөл садан. Садан ир ээ, садан минь англи, франц, орос ямар үг хэлсэн ч хамаагүй, хятад л цустан бол ир“ гэсэн. Тэгээд энэ 20 жилд босоод ирсэн. Монгол хэрвээ Хятадаас, Дэн Со Пэнээс сураад ийм үзэл шиг бодлого явуулбал бүх ертөнцийн монголчуудын сэтгэлийг олсон энэ Улаанбаатар энэ өдрийн адил утаа гарахгүй, гоё болно.

-Хэрэв зэ таны санал дэмжигдвэл та ирэх үү?

-Бүх ертөнцийн монголчууд Улаанбаатарыг гал голомтоо гэж боддог, тэгээд хүн ирдэг, ирээд зарим нь гомдоод явдаг…

-Та гомдсон юм биш биз дээ?

-Би гомдсоны учир бас байна аа. Миний ирсэн учир бол социализмын үе, 1988 дугаар онд. Чи бага сургуульд байсан байлгүй. Тэр үед би сайхан санаанаасаа ирээд багштайгаа уулзъя, морин хуурыг нь үзье, суръя гэж ирсэн. Тэд миний хуурдахыг, би тэдний тоглохыг үзлээ. 30 жил манай ар, өвөр хоёр Монгол үүдээ хаагаад соёлын харилцаа үгүй. Тэр өдрөөс соёлын харилцаа нээлээ. Тэрнээс хойш би 22 жил гүйж байна. Миний хүсэл бол Монгол Улсын эдийн засаг нь хөгжиж, монгол түмэн бүгдээрээ сайхан амьдраасай. Би нэг гадаадад амьдарсан монгол хамаагүй ээ.

-Та яагаад гомдсон юм бэ?

-Гомдсоны учир бас байна аа.

-Энэ тухай яримааргүй байгаа юм уу?

-Одоо тэрийг ярих хэрэггүй ээ.

-Танд сая Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан гэж цол тэмдэг гардууллаа, сэтгэгдэл ямар байна?

-Тийм тийм, баяртай байна. Монголын Засгийн газраас намайг хүндэлж, итгэл хайраа ивээлээ. Монгол Улс улам сайн хөгжих болтугай гэж би хэтээсээ боддог. Миний өвөг дээдэс маань Отгонтэнгэрийн хүн, би бол хиан сартуул, элжигэн сартуул хүн.

-Морин хуурчдын уралдаанд дэлхийн олон орноос оролцлоо. Япон, хятад, итали хуурчид яаж тоглов…

-Японд миний 300 шавь байна.

-Японд морин хуурыг 600 гаруй хүн сурч байгаа гэж сонссон, тал нь таны шавь юм байна.

-Тийм.

Америк нөхөр яаж тоглож байна, япон бүсгүй хэрхэн хуурдах нь вэ гэж би сонжиж харлаа л даа…
Чи миний тоглохыг үзэв үү. Миний “Чингисийн эр хоёр загал“ бол түүх шүү.
-Манай залуучууд юу гэмээр юм үзэгчдийг байлдан дагуулах гэж биш мэргэжлийн түвшинд, ур чадварын хувьд илүү сайн байлаа. Таны өвөр монгол шавь нар их сэтгэлийн хөдөлгөөнтэй, сэтгэлээсээ тоглолоо, нэг тийм байгальлаг байлаа л даа. Энэ тухай хоёулаа түрүүн бас ярьсан шүү дээ.

-Яг тийм. Миний хүүгийн эхнэр япон хүн. Түүнийг энэ уралдаанд ор гэсэн орсонгүй. Тэр хэлж байна. Морин хуураар монгол хөгжмөө сайхан тоглохоос биш Европын юмыг голлоод хэрэггүй гэж. Дэлхийн түвшинд хүрэх өөр арга бидэнд бий. Дэлхийн түвшинд хүрнэ гээд заавал, япон, америк тэргэнд суух хэрэггүй. Хятадын адил тэр түвшинд хүрэх тэрэг хий. Өөрсдөө хийхээр байхад хүнийг дагаж явах хэрэггүй ээ.

Монгол Улс өөрийн хүчээр тусгаар тогтноод ийм хоёр том гүрний дунд тас гозойж байна. Ийм хоёр их гүрний дунд амьдарч байх амаргүй шүү. Энэ бас нүдэнд харагдахгүй бас нэг тэмцэл. Би Солонгост очсон, тэнд япон тэрэг нэг ч байхгүй, бүр өөрийн тэрэг. Хятадад ч гадаадын тэрэг дэмий харагдахгүй, бүгд өөрийнх. Хүнд заавал өөрийн үндэстний үзэл байх хэрэгтэй. Үндэснээ хайрладаг, өөрийн төрсөн ээжээ хайрладаг хүн хадам ээжээ сайн хайрладаг. Хадмаа хайрлаад өөрийн ээжээ муулдаг бол эр хүн биш. Бидэнд заавал гадаадын бүтээл хөгжимдөх хэрэггүй. Манай морин хуур гадаадын симфони оркестрын дэргэд юу ч биш. Бид тэдний оркестрын дэргэд Моцарт тоглоод хэрэггүй, дийлэхгүй. Дэлхийн техникийг эзэмшээд өөрсдөө олон аяз хийж болно. Жишээлбэл, Жанцанноров, Шаравын морин хуурын концерт, энэ бол бидний өмч. Моцартынх тэднийх.

-Морин хуураар Моцарт хөгжимдөхийг сонссон хүмүүс талархаж л байгаа шүү дээ?

-Морин хуураар Моцартыг дуугаргаж болно. Би болохгүй гээгүй. Би гэдэг хүн хийлийг дөрвөн жил Хятадын их сургуульд сурсан. Дэлхийн симфони оркестроос мэдэхгүй хөгжим надад үгүй. Дэлхийн сонгодог урлагийг над шиг мэдээд ардын урлаг хийдэг хүн цөөхөн. Би Монголын түүхийг мэдэхгүй байх учир байхгүй, Хятадын түүх, дэлхийн түүхийг бүгдийг мэднэ. Хятад бичгийг би хятад хүн шиг, япон бичгийг япон хүн шиг мэднэ. Юу гэж эдгээрийг сурч байна гэхээр миний унасан морь монгол, эмээл нь ч монгол. Энэ дээр юу ачсан ч миний морь монгол. Бид Европын морийг уначихаад энэ морь сайн гэж болохгүй. Хүнд заавал үндэсний үзэл, бахархал байх хэрэгтэй. Хятад үгэнд байдаг юм. Хөрш айлын эхнэр хүү төрүүлдэг байхад миний эхнэр хүү төрүүлсэнгүй гэж. Тэгэхэд хажууны нь хүн асуужээ. Чиний эхнэр хөрш айлын эртэй ямар хамаатай юм гэж. Хөрш айлыг дуурайж болдоггүй. Бид эрдмийг бүгдийг сурч ирээд өөрийн болгох учиртай, энэ бол манай мөнхийн юм. Чингис хаан Европоос сурсангүй ээ. Бид түүний байгуулсан их гүрнийг алдаад энэ өдрийн гашуудалд ирэв. Энэ чинь түүх, нэг урлаг чинь заавал түүх, философи бүгдийг мэдэх учиртай. Энийг мэдсэнээр сайн урлагчин болно. Зүгээр л хуур татах юм бол шаахай хаддаг хүнтэй нэг адил аа.

-Өвөр Монголын хуурчид голдуу л таны бүтээлийг тоглож байна уу, ар Монголынхоо бүтээлийг татдаг биз дээ?

-Морин хуурт зориулсан бүх зохиолыг тоглоно. Намайг морин хуур сурч байхад ар, өвөр монгол гуравхан зохиолтой байсан. Нэг нь “Найрын дуу“, нөгөө нь “Цонхон дээр суусан ялаа“, бас нэг нь Өвөр монголын “Жижиг аялга“.

-Монголчууд өвөг дээдсээсээ өвлөж авсан энэ сайхан хөгжмөө түгээн дэлгэрүүлэх тал дээр хэр ажиллаж байна гэж та бодож байна?

-Морин хуур заадаг багшийн тархи нь ажиллаж байна, хөгжмийн зохиолчдын тархи ажиллаж байна, Ерөнхийлөгч, Засгийн газар дэмжиж байна. Өөрийнхөө хөгжим, Монголынх гэж бодож байна. Тиймээс маш хурдан хөгжиж байна. Танай Засгийн газар сод мэргэн, багш, сурч байгаа залуусын тархи маш сайн. Ийм сайхан үед би ирж, шүүгчээр ажилласандаа баяртай байна. Би тэднээс суралцаж байна. Багш шавиа сургахаас гадна мэргэн багш шавиасаа дахиад сурдаг. Гэртээ суусан мэргэдээс ертөнцийг тойрсон монголоо гэж, Би бол ертөнцийг тойрсон монгол оо, Чибулаг миний сагсуурахыг ойлгосон уу.
-Ойлголоо, баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.
Ц.ЭНХМАА

Монголын алдаа оноо

Монголын алдаа оноо


2010-05-03 olloo.mn

Монголын єнєєгийн нийгмийн байдлыг зєвєєр ойлгох нь хvн бvрт тустай бєгєєд зайлшгvй. Бид vvнийг ойлгохын тулд єнгєрсєн тvvхээ сєхєхєєс єєр аргагvй. Єнгєрсєн тvvх єнєєдрийн амьдралд хэрхэн нєлєєлсєн бэ?
бас єнгєрсєнд юу тохиолдсон бэ? тэгээд єнєєдєр тvvнээс шалтгаалан юу болсон бэ? гэх мэт тvvхэн асуултуудыг хариулахад тvvх судлал бидэнд туслана. Мєн цаашлан єнєєгийн бидний амьдрал юунд хvргэх вэ хаашаа явж байгаа нийгэм бэ гэдгийг тvvхэн баримтууд дээр тулгуурлаж тааварлах боломжтой. Хэрэв бид vvнийг амжилттай хийж чадвал єнєєдрийн нийгмийн асуудлыг зєвєєр таниад зогсохгvй мєн цаашлаад зєвєєр шийдэх боломжтой болно. Мєн ирээдvйгээ тодорхойлоход маш чухал юм. Аливаа улс бvр тvvхээ амьдралд ойртуулан судлах vvрэгтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тvvхийг хэт агуу хэмээн хэт их магтаж vнэн байдлыг бvдгэрvvлдэг. Тvvх нь амьдарч байсан бодит хvмvvсийн нийгмийн амьдралууд учраас тvvх нэрийн доор ард тvмний амьдралыг vлгэрлэж домоглохгvй бас тvvхийг тєєрєгдvvлж гаднаас нь тайлбарлах биш харин дотор нь орж ойлгох нь хамгийн чухал.

Монголчууд бид єнєєдєр 21-р зууны босгон дээр хаана зогсож байна вэ? Єнєєдрийн Монгол улс бол дэлхий дээр тархан суурьшсан монгол ахан дvvсийнхээ голомтыг сахин суугаа бvрэн эрхт улс. Агуу тvvх, єргєн уудам газар нутаг бас арвин баялагийг эзэмшигч гурван сая орчим монголчууд. Бид агуу тvvх бас тайлагдашгvй нууцын эзэн цєєн монголчууд. Монголчуудын ємнє агуу ирээдvй хvлээж байна. Єнєєдєр худал бvхэн эцэстэй тулж vнэнийг, зєвийг бас сайныг хайсан хайлт Монголыг бvрхэж, монгол хvн бvр чимээгvйхэн vvнийг л хайж байна.

Єнєєдєр монголчууд тэнгэрлэг vндэстэн байснаа байнга дурсаж мєн байхыг хvсэж байна. Тэд Монголоо, єєрсдийгєє хэн болохоо бас хайж байна. Єєрєєр хэлбэл идентитэтээ хайж байна. Vvнийг бид тvvхээс л мэдэж авдаг. Энэ бол бидний єнєєдрийн монголчуудын байгаа байдал.

Бид монголчууд, монгол vндэстэн, бид энэ хvртэл ямар замаар явж ирэв? Монголчууд дэндvv агуу тvvхийг бvтээсэн харин тvvнийхээ тухай дэндvv багыг бичиж vлдээсэн. Хятад, Перс болон Европын жуулчдын бvтээлvvдээс бид 20-р зуунаас ємнєх vеийн тvvхийг судалж бас уншиж байна. Энэ vеийн тvvхийн тухай монгол хvний бичсэн бvтээл олдоогvй байна. Монголын 20-р зуунаас ємнєх тvvхvvд их бvрхэг бєгєєд тодорхойгvй бас судлагдаагvй асуудлууд их байна.

Монголчууд хvн тєрєлхтєний тvvхийн тодорхой vед товойн гарч тvvхийн хvнд хvрдийг бvтэн эргvvлж байсан юм. 13-р зуунд хvн тєрєлхтєнийг харанхуй, мэдлэггvй vеэс нь гаргасныг єнєєдєр хvн тєрєлхтєн ярьж, бичиж эхэлжээ. Энэ vе бол монголчуудын “алтан vе”. Энэ vед л монголчуудын нууц оршиж байна. Монголчууд хvн тєрєлхтєний тvvхэнд гэнэт л хvч тvрэн гарч ирсэн байдлаар бид тvvхээс уншиж байна. Энд сонирхол татаж буй асуудал нь монголчууд яаж байлдаад ямар том газрыг эзэлсэн тухай биш харин яаж монголчууд хvчирхэгжив, тэдний амжилтын нууц юу байв, тэд хэрхэн тэр том эзэнт гvрнийг зохион байгуулалтанд оруулав мєн хэрхэн удирдав гэсэн асуулт л чухал. Vvний тухай хэн ч асуудаггvй. Тvvхчид ч асуудаггvй. Монголын эзэнт гvрэн зєвхєн цэрэг зэвсгийн хvчээр бий болсон эзэнт гvрэн vv эсвэл єєр чухал бидний мэдэхгvй хvчин зvйлийн vндсэн дээр бий болсон уу. Гэхдээ тэр нь мэдлэггvй хvмvvсийн ярьдаг “нар сарны хvч” биш гэдгийг сануулъя. 13, 14-р зууны vеийг зєвєєр ойлгохын тулд бид ємнєх vеийн тvvхийг харах хэрэгтэй. Аливаа нэг vйл явдал огт шалтгаангvйгээр vйлдэгддэггvй ба заавал жижиг ч, том ч шалтгаан байдаг.

Монгол нутаг дээр эртнээс л хvчирхэг тєрт улсууд мандан гарч ирж байсан. Тэдгээр хvчирхэг улсуудын тухай Хятадын эртний сурвалжуудад тэмдэглэгдсэнээс єєр зvйлгvй. Єнєєдєр монголчууд хятадуудын бидэнд бичиж єгсєн тvvхийг л уншиж байна. Ер нь аливаа vндэстэн дайсныхаа тухай сайнаар бас vнэнээр бичих vv. Хvннv, Сяньби, Нирун, Тvрэг, Уйгар бас Кидан улсууд ар араасаа шил дарааллан мандаж байсныг бид уншдаг. Эдгээр улсыг нvvдэлчдийн улс байсан хэмээн манай тvvхчид бичдэг. Харин єнєєдрийн бидний уншиж буй тvvхийг зарим зvйлийг няцаах баримтууд сvvлийн vеийн археологийн судалгааны дvнд гарч ирж байна. Энэ юу вэ гэхээр Монгол-Германы хамтарсан археологийн экспедицийн Уйгарын vед хамаарах хотын туурь болох Хар балгас гэж нэрлэгдэх хотыг малтажээ. Энэхvv судалгааны дvнд Хар балгас бол 32 км2 талбай бvхий том хот байсан болохыг илрvvлсэн. Германы археологийн хvрээлэнгийн профессор ноён Ханс-Георг Хюттель Хар балгасыг тухайн vеийн дэлхийн хамгийн том хот болохыг баримтаар нотолсон байна. Мєн тэд Хар Хорин хотын малтлагыг мєн танилцуулсан бєгєєд тvvнд Хар Хорин хот нь 37 км2 газрыг эзэлсэн том хот байсан бєгєєд нийгэм улс тєрийн чухал vvрэгтэй хот байсныг илрvvлсэн. Хар Хорин бол зvгээр л энгийн худалдаа наймааны хот биш харин дэлхийн анхны нийслэл байсан. Археологийн багийн эцэст нь дvгнэхдээ “Орхоны хєндий бол дэлхийн тvvхийг бичиглэж vлдээсэн гол эх сурвалж юм” гэсэн байна. Энэ зєвхєн хоёр хотын туурь хэдий ч бусад бидэнд мэдэгдэхгvй олон хотын тууриуд нууцаа хадгалан монголын хєрсєн доор буй хэн ч мэдэхгvй.
Энэ бvхнээс дvгнэхэд Монголыг тойрсон олон улсууд бvгд л суурьшиж хот суурин босгож байхад монголчууд малаа дагаад нvvдэллээд байсан уу хэмээн асуухад хvрч байна. Монголчууд ч тэдэнтэй адил хот суурин байгуулж байсан гэсэн дvгнэлтийг урьдчилан єгч болохоор байна. Тvvхийн нугачаанд хот сvйрэх байтугай агуу эзэнт гvрнvvд задран ундаг. Магадгvй Монголын тvvх Монголын хєрсєн доор нуугдан байгаа юм биш vv гэсэн бодол тєрж байна.

10-р зууны vед Монгол нутаг дээр оршин тогтнож байсан Кидан улс маш єндєр соёлтой улс байсан талаар сурвалжуудад тэмдэглэдэг ч нарийн судлагдаагvй хэвээр байна. Энэ л олон улсуудын дараа “Монголын Дэлхийн Эзэнт Гvрэн” -ийг байгуулсан Их Монгол улс гарч ирсэн юм. Ямар ч шалтгаангvйгээр юу ч vvсэхгvй. Бидний уншиж буй тvvхээр бол “Онон мєрний хєвєєнд Тэмvvжин нэртэй хvv нєж атгаж тєрєєд л Монголын олон аймгийг нэгтгээд дараа нь олон улсуудыг байлдан эзэлсэн” гэсэн МНТ -ы мэдээнд бид одоо хvртэл итгэсээр л. Энэ бол уран зохиолын дурсгалт бичиг гэдгийг нэгдvгээт анхаарах ёстой. Яагаад гэвэл уран зохиол бол хэтрvvлэг болон зохиомол зvйл их байдгийг анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт гэвэл энэ зохиолын эх нь олдоогvй бєгєєд ямар хvн бичсэн нь одоо хvртэл тодорхойгvй байна. За Нууц Товчоо болон бусад тухайн vед бичигдсэн тvvхийн зохиолуудад vнэмшлээ гэхэд Чингис хаан 1180 аас 1211 онын хооронд л монгол аймгуудыг нэгтгэж нэгдсэн улсаа байгуулаад их аян дайнаа эхлvvлсэн vе. Энэ дайны цар хvрээ, vргэлжилсэн хугацааа болон амжилт зэрэг нь маш сайн тєлєвлєгєє, бэлтгэлийн vндсэн дээр явагдсан нь харагддаг. 30-хан жил тvvний дотор 1206 онд улсаа байгуулснаа зарлаад 1211 он хvртэл тавхан жилийн дотор бол дээрхийг нь хийх нь бvрч боломжгvй юм.

Гэнэт л нэг агуу баатар гарч ирээд агуу vйлсийг бvтээдэг явдал бол зєвхєн vлгэрт л гардаг. Бодит амьдрал дээр ийм юм байхгvй, харин гайхамшигтай, агуу байдлаар тvvхээ бичvvлж эсвэл агуу байснаар бичиж л болно. Чингис хаан болон тvvний тойрон хvрээлэгчдийн болон тvvнийг залгамжлагчдийн хийсэн vйл хэргvvдээс тэдний зорилго, мэдлэг, чадварыг дvгнэж болох юм. Єнєєдрийн Монголын тvvхчид Чингис хааныг мэдлэг боловсролгvй малчин залуу дэлхийн хаан болсон хэмээн л бичиж байна. Огт мэдлэггvй хvн дэлхийн олон улс орныг нэгэн захиргаанд оруулж улмаар нэгэн хуулийг мєрдvvлж, єєр єєрийн шашнуудаа чєлєєтэй шvтэхийг зєвшєєрсєн агуу толеранцыг гаргаж, Евразийн хавтан дээр худалдаа наймааг чєлєєтэй явуулж, vvний vр дvнд єрнєєс дорно руу, дорноос єрнє рvv соёл, мэдлэг, бараа бvтээгдэхvvн чєлєєтэй нэвтрэх боломж олгож, хvн тєрєлхтєнд амгалан амьдралыг бий болгож чадах байсан уу. Мэдлэггvй хvн vvний тухай бодох байтугай тєсєєлж ч чадахгvй. Зарим нэг хvн гоц, суут хvн байсан гэж маргаж магадгvй гэвч ямар ч гоц авъяасыг мэдлэгээр дэмжихгvй бол хол явахгvй ээ.
Тэгвэл Чингис хаан мэдлэгтэй байсан. Хаана мэдлэг эзэмшив мєн ямар мэдлэг эзэмшив гэсэн асуулт нууц хэвээр байна. Мєн Чингис хааныг тойрон хvрээлэгчид бvгд л дайчид байсан уу гэсэн шинэ асуулт гарч ирнэ. Vvний тухай хэн ч судлаагvй л байна. Бид энэ vеийн маш бvрхэг, гуйвуулагдсан тvvхийг уншиж тvvндээ итгэж байна. 13-р зууны vеийн тvvхийг уншиж байхад зєвхєн л дайны тvvх уншиж буй мэт бодол тєрдєг.

Монголын Эзэнт Гvрэн задрах унснаар Евразийн эх газар дээр монголчууд маш ихээр таран хоцорсон. Єнєєдєр ч тэд хэзээ нэгэн цагт монгол газартаа очно доо гэсэн нууцхан хvслээр амьдарсаар, єєрийгєє монгол хvн, Чингис хааны удам хэмээн ярьсаар байна. Мэдээж он жилийн уртад тэдний хэл яриа єєрчлєгдсєн ч, тэдний зvс царай єєрчлєгдсєн ч тэд монгол гэсэн хvсэл нь хэвээрээ л байна.

Монголын Эзэнт Гvрэн задран унаж тvvний дараа чухам юу болсон нь мєн л тодорхойгvй байна. Алтан Ордны улс, Цагаадайн улс, Хvлvгээгийн буюу Ил Хаант улсуудад юу болсон талаар гvн судалсан бvтээл ховор байна. Тvvхчид зєвхєн 1368 онд Бээжингээс зугтаж ирсэн монголчууд хэрхэн Монгол нутагтаа хоорондоо тэмцэлдэж байсныг л бичдэг. Хар Хорин хотыг 1370 онд Мин улсын цэрэг л шатаасан байж магадгvй. Энэ vеэс л монголчууд єєрсдийн нууц бас vнэн мэдлэгvvдээ алдаж эхэлсэн болов уу.

Монголчууд 13, 14-р зуунд Дэлхийн Эзэнт Гvрнийг байгуулж явсан ч гурван зууны дараа гэхэд сулран доройтож 17-р зуунд Манжийн эрхшээлд орсон. Эхлээд Євєр Монгол манжид урваж дараа нь халхчууд Буддын лам Занабазарыг даган дагаар орсон юм. Харин Зvvн гарын хаант улс харийн тvрэмгийлэгчдийн эсрэг удаан тэмцсэний эцэст нь хvн тєрєлхтєний тvvхэн дэх анхны томоохон геноцидод єртєгдсєн юм. Энэ бол 1758 онд тохиолдсон vйл явдал юм. Хэдий Хятадын тvvхчид тахал гарч устгагдсан гэж гуйвуулсаар байгаа ч 1 сая орчим хvн амтай улсыг vндэстний цєєнх болгосон юм. Зарим нэг мэдээгээр 600 мянган монголчууд хядагдсан гэсэн баримт байдаг. Монгол охидыг хоёр мантуунаас худалдаж байсан тухай ч мэдээ байдаг. Энэ тухай Монголыг тvvхчид огт бичихгvй байгаа нь гайхширал тєрж байна. Хэрвээ хvн тєрєлхтєнд vнэн гэж байдаг юм бол хэзээ нэгэн цаг буруутан нь шийтгэгдэх ёстой. Манж Чин улсын хууль ёсны залгамжлагчаар єнєєгийн БНХАУ єєрийгєє нэрлэсэн. Монголчууд хэлдэгээр хэрэг хуучирдаггvй.

Монголчууд харийн дарлалд 300 жил нухлагдсаны эцэст мэдлэггvй, мухар сvсэгт автсан байдалтай 20-р зуунтай золгосон юм. Дэлхийн дахиныг нэгэн тєрийн жолоонд атгуулна хэмээн хvсэж босож, бvтээж чадсан монгол хvмvvс 20-р зууны эх гэхэд тэнгэрийн хаяанаас цааш газар vгvй гэсэн тєсєєлєлтэй арчаагvй хvмvvс болон хувирсан байна. Гэвч тэд Чингис хаанаа мартаагvй.

1911 онд монголчууд vндэстний тусгаар тогтнолын тєлєє анхны хувьсгалыг амжилттай хийсэн юм. Энэ бол манай тvvхчдийн бичдэгээр “Vндэсний эрх чєлєєний хєдєлгєєн” биш юм. Харин энэхvv тусгаар тогтнолын “идей” гарсан єдєр нь 1911 оны 7 сарын 16 бєгєєд энэ єдєр Монголын ноёд, лам нар Богд хаанд мандал єргєх нэрийдлээр уулзалдан тухайн vеийн улс тєрийн нєхцєлийг дvгнээд улсаа Манж Чин улсаас тусгаарлахаар шийдсэн байна. Энэ єдєр бол маш чухал єдєр ч манай тvvхчид харин 1911 оны 12 сарын 29-ны єдрийг чухалчлан тэмдэглэдэг бєгєєд энэ нь Богд хааны суудалд нь залсан л єдєр. Яагаад ингэж энэ єдрийг чухалчлаад байна вэ гэхээр энэ нь улс тєрийн шалтгаантай юм. Энэ нь юу вэ гэхээр 1919 онд Хятадын цэрэг манай улс руу хvч тvрэмгийлэн орж ирсэн. Энэ бол улсын тусгаар тогтнолд халдаж буй vйлдэл бєгєєд олон улсын гэрээ конвенцийг зєрчсєн vйлдэл болсон. Гэхдээ энэ нь 7 сарын 16-ныг Манжаас салсан єдєр гэдгийг баримталсан vед шvv. Хэрэв бид 12 сарын 29-ныг гэж vзэх юм бол бид Манжаас биш харин Хятадаас салсан болох аюул байсан ч єнєєдєр энэ єдрєєр явснаар Хятад биднийг хууль бусаар тусгаарлагдсан хэсэг хэмээн vздэг тєдийгvй єнєєдрийн Тайваньд Монгол Тєвдийн асуудал эрхэлсэн хороо ажилдаг байна. 1919 онд цэргийн хvчээр тvрэмгийлсэн Хятад бол одоогийн Тайвань.

1911 онд Богд хаан зєвхєн Ар Монголын хаан биш харин бvх монголчуудын хаан болсон юм. Ар, Євєр Монгол, Буриад, Тагна Урианхай, Хєх нуурын монголчууд нэгдсэнээр дахин Монголын нэгдсэн улс байгуулагдсан юм. Энэ бол хvн тєрєлхтєний хувьд гэнэтийн бєгєєд тєлєвлєєгvй vзэгдэл байсан. 1206 оноос дахин нэгдсэн тvvхийн давтагдал байсан. Гэвч монголчуудын нэгдлийг хvн тєрєлхтєн хvсээгvй. Энэ юугаар илэрдэг вэ гэхээр тусгаар тогтнолоо зарласан болохоо албан ёсоор хоёр хєршдєє болон тухайн vеийн тэргvvлэх улсууд болох АНУ, Англи, Япон, Франц гэх мэт арав гаруй улсад илгээсэн аль нь ч хариу ирvvлээгvй. Vvнийг манай тvvхчид тэдгээр орнууд Орос, Хятадтай сєргєлдєхєєс болгоомжилсєн хэмээн гэнэн тайлбар хийдэг. Хэзээ мєдгvй унах гэж байсан хаант Орос улс, дотооддоо зєрчилтэй байсан Хятад хоёроос тэдгээр орон айх байтугай харин тvрэмгийлж байсныг тухайн vеийн хvн тєрєлхтєний тvvхээс харж болно. Тэдгээр орнууд энэ хоёроос айсандаа бус харин монголчуудыг нэгдэхээс айсан. Учир нь монголчуудын хувьд тооцоолоогvй гэнэтийн зvйл байсан бєгєєд Орост социализмыг гаргаж улмаар Европыг нэгтгэх тэдний тєлєвлєгєєнд саад болох аюултай байсан юм. Тиймээс Монголыг Орос Хятадад хуваахаар шийдсэн.

Монголчууд энэ л vеэс єнєєдрийн оюуны хямралын эхлэлийг тавьсан юм. Энэ vед єрнєдийн соён гэгээрлийн vеэс гаралтай чухал нэр томъёонууд болох “democracy”, “right”, “republic”, “liberty” гэх мэт философийн чухал ухагдахуунуудыг худал, буруу орчуулж цаад утга ба учрыг алдагдуулснаар монгол хvний оюуны хямралын эхлэлийг тавьсан юм. Энэ ухагдахуунуудыг “ардчилал”, “эрх”, “бvгд найрамдах”, “эрх чєлєє” гэх мэтээр худал орчуулсан. Vvнийг Хятадаас шууд орчуулсан юм. Эдгээр ухагдахуунууд нь Английн колончлолоор дамжин Хятадад орж ирсэн бєгєєд тэд тvvнийг єєрсдийнхєєрєє орчуулсан. Мєн тухайн vеийн Монголын мэдлэгтэй гэж байсан хvмvvс нь Тvвд, Манж, Хятад хэлтэй хvмvvс байсан нь бас нєлєєлсєн. Ингэж хоёр хєршєєсєє давдаггvйн гай илэрсэн. Хэрэв эдгээр vгийг шууд англи юм уу герман хэлнээс орчуулсан бол єєрєєр орчуулах байсан. Ингэж зєвгvй харин эрхэлсэн хvмvvс монголоор дvvрсэн. Єнєєдєр ч мєн адил.

Энэхvv анхны хувьсгалын дараа 1921 онд Монголын Ардын Хувьсгал нэртэй хоёр дахь хувьсгал болсон юм. Энэ бол Оросын 1917 оны Октябрийн хувьсгалын “монгол” хувилбар юм. Энэ хувьсгалыг хийсэн хvмvvс ч бvгд л орос хэлтэй, орост сурч байсан, нэг талаар “Оросын талын хvмvvс” байсан. Тэд Оросын коммунистуудын даалгавраар хувьсгал хийсэн бєгєєд дараагийн Монголд явуулсан vйлдэлvvд нь Орост явуулсан vйлдэлтэй адил байдаг. Орос оронд ядуу тариачдыг феодал гэж нэрлэгдэх хєрєнгєтнvvдийн эсрэг босгосон юм. Хєрєнгєтнvvдийнхээ баялгийг хурааж, єєрсдийг нь цаазалсан. Яг л ийм vзэгдэл Монголд явагдаж 1924 оны “Анхны Vндсэн Хууль”-аараа нийт хvмvvсээ жинхэнэ ард ба жинхэнэ биш ард хэмээн хуваасан юм. Ингээд баячууд, ноёд болон лам нарынхаа хєрєнгийг хурааж шоронд хорьж цаазалж эхэлсэн. Vvнээс болж олон мянган єрх хил даван дvрвэсэн баримт бий. Єнгєрсєн хугацаанд Д.Сvхбаатар гэх зохиомол идеал хvний дvрийг бий болгож бидний хуурсаар ирлээ.

Ингээд монголчуудыг хуваах гэсэн улстєрчдийн бодлого хэрэгжиж Євєр Монгол нь Хятадад, Ар Монгол болон Буриад нь Орост харъяалагдах болсон юм.
Энэ vед монгол хvний оюуныг хямралд оруулсан улс тєрийн зорилготой vйлдэл хийгдсэн нь уйгаржин бичгээс кирилл бичигт шилжсэн явдал юм. Vvний цаад зорилго нь Євєр Монгол, Ар Монгол, Буриад болон бусад монголчууд хоорон дахь харилцааг таслахад чиглэгдсэн юм. Бvгд єєр єєр бичиг хэрэглэснээр тэдний ярианы аялгуу єєрчлєгдсєн. Мєн vр ач нь євгєдийнхєє тvvхийг унших чадваргvй болгосон. Єєрєєр хэлбэл мэдлэг дамжих боломжийг хаасан. Ер нь аливаа vндэстнийг мэдлэггvй болгоё гэвэл ойр ойрхон бичгийг сольдог. Ийм политикийн далд агуулгатай vйлдлийг Монголын тухайн vед “Орост боловсрогдсон” хvмvvс болох Б.Ренчин, Ц.Дамдинсvрэн нар амжилттай гvйцэтгэн тєрийн дээд шагналуудыг хvртсэн юм.

Энэхvv бичиг солигдсоноор бидний аялгуулж ярьдаг хэл маань гийгvvлэгчин хэл болсон юм. Ингэж бидний аялгуу єєрчлєгдєж Євєр Монгол, Буриадаа ойлгохоо больсон тєдийгvй, тэд ч биднийг ойлгохоо больж бидний хоорондын харилцаа саарахад хvрсэн. Мєн уйгаржин бичгээс кирилл бичиг рvv орсноор монголчууд vгийг хосоор нь хэрэглэж эхэлсэн. Энэ юутай холбоотой вэ гэхээр уйгаржин бичигт дvрс ялган бичээд хооронд нь ялгахад хялбар байсан. Жишээ нь “ой” гэдэг vг бол уйгаржин бичигт ой санамжын “ой”-г ярьж байна уу эсвэл ой модны “ой”-г ярьж байна уу гэдэг хялбархан ялгагдана. Харин кирилл дээр бууснаар адилхан бичигдэж хооронд нь ялгахын тулд тухайн vгийнхээ хойно нь юмуу ємнє нь vг бичдэг болсон. Жишээ нь: vндэс угсаа, нєхцєл байдал, эрх мэдэл, хvч чадал, хувь заяа, ашиг сонирхол гэх мэтээр хосоор хэрэглээд дасчихаж. Vнэндээ ашиггvй сонирхол гэж байдаг юм уу. Энэ нь философи, сайэнс гэсэн мэдлэгийн салбар Монгол оронд хєгжихєд хамгийн том саад болж байна. Єєрєєр хэлбэл мэдлэг орж ирэхгvйгийн байгаагийн шалтгаан монгол хэл. Ингэж хосоор хэрэглэсээр сvvлийн 70-аад жилийг vдлээ.

Гэхдээ монголчууд Оросыг дагаснаар ихийг олж, Европын соёлд ойртсон ч хариуд нь дэндvv ихийг тєлсєн юм. Хорьдугаар зууны 1980-аад он Европ нэгэнт нэгдэх нь тодорхой болсон учраас социализм vvрэггvй болсон юм. Ингээд 1980-аад оноос эхлэн социалист улсуудад єєрчлєлт явагдаж улмаар ЗХУ задран унаж, хоёр Герман нэгдсэн юм.

Энэ vе цєєн хэдэн хvмvvс Сvхбаатарын талбайдаа єлсгєлєн зарлаж суулт хийж тєрєє унагасан юм. Ингээд монголчууд демократ замыг сонгон авлаа. Гэхдээ харамсалтай нь демократыг “ардчилал” хэмээн тэс хєндлєн орчуулж, буруу ойлгон хэрэглэсэн юм. Мєн “human right”-ийг хvний эрх хэмээн буруу орчуулж хэрэглэснээр хvн бvр л дураараа дургих болсон. Энэ vнэндээ “зєв” гэсэн ухагдахуун байсан юм. Єєрєєр хэлбэл “Таны жагсаал хийх чинь зєв єє, харин та чулуу аваад цонх руу шидэж болохгvй шvv энэ бол буруу” гэсэн л зvйл. Энэ бол философоос гаралтай бєгєєд философийн сэдэв.

Азийн бар улс болно гэсэн єєдрєг хvслээр гараанаас гарсан ч харамсалтай нь єнєєдєр Азийн улсуудын адагт нь явж байна. Энэ бvхний шалтгаан бол ганцхан зvйлээс л болсон тэр бол “мэдлэггvйтэл”. Мэдэхгvй байсан учраас 1992 онд “Vндсэн хууль”-ийн vнэ цэнийг ойлголгvй хєнгєн хандан хийсэн юм. Ингэж улс тєр, эдийн засгийн хямралыг бий болгож 1,5 тэрбум хvнтэй Хятадад бvх хаалгаа нээж єгсєн. Мэдлэггvй улс тєр, мэдлэггvй эдийн засаг, мэдлэггvй нийгэм бий болсон. Зєвхєн худал юм ярьж, худал амласан хvмvvс хуурсаар л, суудалдаа заларсаар л. Тэд цааш vргэлжлvvлж суухыг маш ихийг хvсэж худлаагаа ярьсаар л... Харамсалтай нь хvмvvс тvvнд нь vнэмшихээ нэгэнт больжээ.

Бид єнєєдрийг хvртэл ийм л замыг туулжээ. Бидний монголчууд алдаа оноо аль алиныг нь туулсан нь тvvхээс харагддаг. Гэхдээ бидний одоогийн уншиж буй тvvх гуйвуулагдсан, дарагдсан бас худал зvйлс их байгааг бид анхаарах ёстой. Бид єєрсдийнхєє тухай дэндvv багыг мэдэж байна.

Одоо тэгвэл бид цаашаа глобалчлагдсан ертєнцєд тэсэж vлдэхийн тул хаашаа явах ёстой, тvvнчлэн юу хийх ёстой вэ? Єнєєдєр дэлхий дээрхи Монгол vндэстнvvд тvvхийн нугачаанд тєєрєлдсєн ахан дvvсээ санагалзан хайж байна. Монгол улс бол дэлхий дээрхи бvх Монгол vндэстний голомтыг сахиж буй билээ. Тиймээс бид илvv хариуцлагатай байж бусдыгаа араасаа дагуулж тэднийхээ сонирхлыг хvн тєрєлхтєний ємнє хамгаалах ёстой.

Єнєєдрийн Монголын нийгэмд нэг л зvйл бусдаас илvv хэрэгтэй байна. Тэр бол мєнгє биш, алт ч биш бас мэдэл биш харин “VНЭН” хэрэгтэй байна. Монголчууд єнєєдєр “хаана vнэн байна” хэмээн хайж байна. Тэд vнэн мэдлэг дээр суурилсан улс тєр, vнэн мэдлэг дээр суурилсан эдийн засаг, vнэн мэдлэг заадаг сургуулийг хvсэж байна. яагаад гэвэл vнэн байгаа газар хvн амгалан бас эрхэм амьдрах боломжтой. Тиймээс тэд vнэн нийгмийг хvсэж байна. Эцсийн эцэст VНЭН МОНГОЛЧУУДЫГ АВАРНА.

Монгол Ухаан Судлалын Хvрээлэнгийн судлаач: Б.Гансvх

Saturday, February 12, 2011

БӨХ ГҮНЖ БУЮУ ХОТОЛ ЦАГААН ГҮНЖИЙН ДОМОГ2010 оны 9-р сарын 05, Ням гариг, 20:52 И-мэйл Хэвлэх PDF С.Отгонбаяр "Монголын их хатдын Нууц Товчоо" номын зохиолч Жэк Уотерфорд саяхан Монголын эзэнт гүрний үеийн гүнжийн талаар бичсэн нийтлэлийг уншигч та бүхэнд хүргэж байна. Энэ эрхэм "Чингис хаан: Орчин цагийн дэлхийг үүсгэн байгуулагч" номоо дэлхийн 20 хэлнээ хөрвүүлэн хэвлэсэн бөгөөд түүнийг Монгол Улсын Засгийн газар 2007 онд "Алтан гадас" одонгоор шагнаж байжээ.Чингис хаан 1206 онд Монголын эзэнт гүрнийг байгуулсан цагаас хойш Наадам гэж нэрлэсэн үндэсний баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, эрчүүд бөх барилдан хүч бяраа үзэх болжээ. Монгол бөхчүүд цээж хэсэг нь ил гарсан урт ханцуйтай хантааз өмсөн барилддаг аж. Энэ нь өрсөлдөгч бөх нь эрэгтэй хүн гэдгээ илтгэн харуулсан утгатай өмсгөл юм. Барилдаад дийлсэн бөх болгон гараа дээш өргөн шувууны элэн халин нисч буй хөдөлгөөн хийдэг. Энэ хөдөлгөөн нь ялагчийн хувьд ялалтын бүжиг болохоос гадна Монголын түүхэн дэх хүчирхэг эмэгтэй тамирчинд хүндэтгэл үзүүлж байгаа нь энэ аж. Бөх гүнж буюу нэг ч эрд унаж байгаагүй энгүй хүчтэй гүнжийн түүх байдаг юм. Монголын эзэнт гүрний Хайду хааны охин, Чингис хааны тав дахь үеийн удам угсааны гүнж Хутулан буюу Хотол Цагаан 1260 онд төржээ. Хубилай хаан Хятадын соёл бүхий тансаг амьдралыг илүүд үзэж байсан бол Хутулун гүнж суурин иргэншлийг тийм ч сайшаадаггүй байжээ. Хутулун гүнж эрүүл чийрэг, биерхүү байсан учир эрийн гурван наадмын төрөл болох бөх, хурдан морь, нум сум харвах тэмцээнд хүч бяраа үздэг байв. Үүнээс гадна баатар эрсийн морьт тулаан зэргийг ихээр сонирхдог байжээ. Монгол бөхчүүд биеийн жин, хэмжээнээс үл харгалзан хоорондоо барилддагаас гадна барилдах талбайн хувьд хязгаар байдаггүй. Хоёр өрсөлдөгч бие биенийхээ тохой болон цээжин биеийг түрүүлж газар хүргэсэн нь түрүүлдэг уламжлалтай. Жижиг болон ур чадвар муутай бөхчүүд баг хориглон барьц өгөхгүйн тулд тэмцэлдэн нэгнийгээ газарт унагаах хүртэлх тэдний тэмцэл хоёр бух, заан ноцолдож байгаа мэт харагддаг. Хутулун гүнж 14 ахтай бөгөөд тэрбээр хүдэр чийрэг ах нартайгаа ноцолдон өсч, тэднийг хүч бяраар дийлэхийн тулд багаасаа л тэдэнтэй өрсөлдсөөр иржээ. Нас биед хүрсний дараа гүнж олон нийтийг хамарсан тэмцээнд оролцох болж, бөхөөр түүнийг дийлэх хүчтэй эр ховор болжээ. Үүнээс гадна тэрбээр ялагдсан бөхчүүдээсээ морь авч, эд хөрөнгө нь ч нэмэгджээ. Эцэстээ Хутулун гүнжийн малын тоо толгой эзэн хааны малын тоотой тэнцэхээр их болжээ. Хутулан гүнж өөрийг нь унагасан бөхтэй гэрлэнэ гэж зар түгээн харин түүнтэй барилдаад ялагдсан бөхөөс 100 адуу авсаар ийнхүү малын тоо толгой нь 10 мянга гаруй болтлоо өсөн үржжээ. Монголын овог, аймгуудын дунд Хутулун гүнжийн нэр хүнд түгэн дийлдэшгүй дархан аварга хэмээн цоллогдох болжээ. Хутулун гүнж хүч бяраараа олны хүндэтгэлийг хүртсэнээсээ гадна эцэг Хайду хааны цэргүүдийг удирдан тулаанд орж, ялалт байгуулж байжээ. Түүний эцэг Хайду хаан Хубилай хааны бодлоготой төдийлөн санал нийлдэггүй байжээ. Хутулун гүнж хосгүй чадвартай байсан тэрбээр цорын ганц нь байгаагүй аж. Монгол эмэгтэйчүүд бүгд л эрчүүд шиг моринд гарамгай, нум сум сайн эзэмшсэн байжээ. Эмэгтэйчүүд гар тулаанаас илүү зэвсэг барьсан тулаанд илүү сайн байв. Нум сум харвах хэдийгээр биеийн хүч их шаарддаг ч дайнд гол үүрэг гүйцэтгэдэг. Эртний монгол охид багаасаа л нум сум харвах сургуулилт хийдэг байжээ. Нүүдэлчин монголчууд хөвгүүн охин гэлгүй тэдэнд нум сум харвахыг заадаг байв. Учир нь хүүхдүүд малаа хариулж байхдаа гадны халдлагаас эд хөрөнгөө хамгаалахад энэ чадвар тус болдог байжээ. Хөвгүүд голчлон тэмээ, адуу зэрэг том биетэй малаа хариулдаг бол охид хонь, ямаа гэсэн жижиг малаа хариулдаг байв. Гэхдээ том бод малаас илүү жижиг бог мал руу чоно халдах нь их байсан учир охид илүү их хамгаалалт хэрэгтэй байжээ. Хутулун гүнж, тулаан болон спортын аль алинд амжилт гаргаж байсан бөгөөд түүнийг дийлэх эр гарч ирэх хүртэл хүнтэй суухгүй гэсэн хэвээр байжээ. Түүнтэй суухыг хүссэн олон эрчүүд мөрийнд тавьсан адуугаа алдахаас гадна эмэгтэй хүнд унан нэг ёсондоо нэр төрөө гутаадаг байсан аж. Улмаар түүнийг дийлэх эр гарч ирээгүй учир Хутулун гүнжид атаархагчид худал цуу яриа дэгдээн гүнж эцэгтэй цус ойртсон гэж яриа дэгдээсэн байна. Эцгийнхээ нэр хүндийг сэвтээхгүйн тулд Хутулун гүнж аавынхаа итгэлт хүмүүсийн дундаас эр нөхрөө сонгон түүнтэй барилдахгүйгээр гэрлэжээ. Тэрбээр хүнтэй суусан ч гэлээ гүнжийг дийлэх хүчтэй бөх тодроогүй байлаа. Хутулун гүнж бөхийн дэвжээнд ч тулааны талбарт ч үргэлж ах нараасаа илүү байсан. Хайду хааны хувьд ч гүнж хамгийн хайртай хүүхэд нь байв. Түүнчлэн тэрбээр 1301 онд өөд болохоосоо өмнө Хутулун гүнжийг хаан ширээндээ өргөмжлөх хүсэлтэй байжээ. Харин түүний ах нар үүнийг эсэргүүцдэг байв. Гүнжийн хувьд тэрбээр хаан ширээнээс илүү цэргийн жанжин болохыг илүүд үзэн ах Оруны улс төрийн бодлогыг дэмжин ажиллахаар болжээ. Тэд тийм ч удаан хамт ажиллаагүй бөгөөд Хутулун гүнж 1309 онд 45 насандаа өөд болжээ. Түүний үхлийн талаар тодорхой тайлбар байдаггүй учир улс төрийн хуйвалдааны улмаас амь насаа алдсан гэж ярьдаг байна. Марко Поло болон лалын орны зарим түүхэнд Хутулун гүнжийн талаар дурсан ярьсан байдаг ч түүхийн манан будан түүний тухай түүх бараг мартагдан алга болжээ. Харин XVIII зуунаас э хлэн энгүй хүчтэй бөх гүнжийн тухай түүхэн яриа сэргэжээ. 1710 онд Францын эрдэмтэн Франсуа Питис де Ла Крой Монголын эзэнт гүрний удирдагч Чингис хааны тухай анхны намтар цадигийг хэвлэх үедээ Азийн утга зохиолын сэдэвтэй олон ном, домог яриа гаргажээ. Түүний бүтээлийн хамгийн шилдгийн нэг нь Хутулун гүнжийн түүхээс үүдэлтэй зохиол юм. Тэрбээр зохиолдоо Хутулун гүнжийг Алтан хааны 19 настай Турандот буюу турк охины дүрээр дүрслэн гаргасан байна. Энэ зохиолд Хутулун гүнжийн бөх барилдах эр нөхрөө сонгох хүсэлтийг нь өөрчлөн гурван оньсого болгон өөрчилжээ. Үүнээс гадна Хутулунд унасан бөхчүүд мөрийнд тавьсан адуугаа алддаг байсан бол жүжгийн зохиолд Турандоттой суухыг хүссэн эрчүүд гурван оньсогыг тааж чадахгүй бол амиа өгдөг аж. Энэ зохиолоос тавин жилийн дараа Италийн нэрт зохиолч Карло Гоззи мөн энэ зохиолоор уран бүтээл туурвин Фредрих вон Шиллер энэ зохиолыг герман хэлнээ хөрвүүлж, Хятадын гүнж Турандот жүжгийг 1802 онд Иоханн Вольфганг вон Гоете Германы Веймар хотын театрын тайзнаа найруулан үзэгчдийн хүртээл болгожээ. Үүнээс бараг нэг зууны дараа Италийн хөгжмийн зохиолч Гиасомо Пуччини Турандот дуурь дээр 1924 онд өөд болох хүртлээ ажиллажээ. Түүний зохиол нь баатарлаг эмэгтэй бус хайртай хүнээ насан туршдаа хайсан эмэгтэйн түүнийг өгүүлжээ. Пуччинигийн найруулсан Турандот уг уран бүтээлчийн хамгийн шилдэг бүтээлийн нэг болсон бөгөөд энэ дуурийн жүжигт өөрөөсөө дорд гаралтай эрэгтэйтэй суухаас татгалзаж буйг эмэгтэйн түүхийг өгүүлсэн байна. Өнгөрсөн түүх бидэнд хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн хэн нэгийг эргэн сануулдаг билээ. Өрнөдийн соёлд Хутулун гүнжийн домог бардам эмэгтэйн түүх болон үлджээ. Харин монголчуудын хувьд тэрбээр энгүй хүчтэй эмэгтэй бөх, эрэлхэг баатар эмэгтэй гэдгээр үлдсэн юм. Монгол бөхчүүд ялах болгондоо ялалтын бүжгээ хийж байгаа нь Монголын түүхэн дэх аугаа эмэгтэй бөхөд хүндэтгэл үзүүлж байгаа юм. Монгол бөхийн уламжлал болон дуурийн жү харуулж байгаа билээ. Posted by hviezda herlany at 12:13 AM