ХАЛХЫН СЭЦЭН ХАН АЙМАГ | |
| |
![]() 2 ,Түүний хөвгүүн Батчи хан, 3, Түүний хөвгүүн Тамача, 4,Түүний хөвгүүн Хоричар мэргэн, 5, Түүний хөвгүүн Уужим буурал, 6,Түүний хөвгүүн Саль-Хачау, 7,Түүний хөвгүүн Ихнүдэн, 8, Түүний хөвгүүн Шинсочи, 9, Түүний хөвгүүн Харчу, 10,Түүний хөвгүүн Боржигидай мэргэн ,Монголжингоо Гэргийтэй ажээ, 11, Түүний хөвгүүн Торголжин баян, Борогчин-гуа Гэргийтэй ажээ, 12, Түүний хөвгүүн Добу мэргэн,Алун-гуа Гэргийтэй ажээ,(Баргужин төрхөмт ,Хорь -Түмэд овогт) 13,Түүний хөвгүүн Бодончар мунхаг, 14,Түүний хөвгүүн Хабич баатар, 15, Түүний хөвгүүн Мэнэн тудун, Номалан-гуа гэргийтэй ажээ,(Дарлигин овогт 16,Түүний хөвгүүн Хачи хүлүг, 17, Түүний хөвгүүн Хайду хан, 18,Түүний хөвгүүн Байшинхор догшин, 19,Түүний хөвгүүн Тумбинай сэцэн, 20,Түүний хөвгүүн Хабул хаан, 21,Түүний хөвгүүн Бартан баатар, 22,Түүний хөвгүүн Есүхэй баатар, Өэлүн үжин Гэргийтэй ажээ,(олхонуд овогт) 23Түүний хөвгүүн Чингис хаан , бөртэ үжин Гэргийтэй ажээ,(Хонгирад овогт) 24, Түүний Отгон хөвгүүн Тулуй Эзэн , Сорхогтанй Сэцэн бэхи Гэргийтэй ажээ,(Хэрэйд -овогт) 25 ,Түүний хөвгүүн Хубилай сэцэн хаан, (Гэгээн Ухаант) Чимбай их хатантай -ажээ,(Хонгирад овогт) 26,Түүний хөвгүүнЧингэм хунтайж, Хөхчин бэхи их хатантай ажээ,(Хонгирад овогт) 27,Түүний хөвгүүн Дарамбал Дайчин жонон, 28,Түүний хөвгүүн Хайсан хүлэг хаан, 29, Түүний хөвгүүн Хүслэн хаан, 30, Түүний хөвгүүн Тогоонтөмөр хаан, 31,Түүний хөвгүүн Төгстөмөр хаан, 32, Түүний хөвгүүн Энхзоригт хаан, 33,Түүний хөвгүүн Элбэг нигүүлсэгч хаан, 34, Түүний хөвгүүн Өлзийтөмөр хаан, 35,Түүний хөвгүүн Дүүрэнтөмөр хунтайж ,Өлзийт хун гоо бэйж хатантай, (Өөлд ястан -Чорос овогт) 36,Түүний хөвгүүн Агваржин жонон хаан, 37,Түүний хөвгүүн БаянмөнхБолох жонон , Шихир тайху хатантай ажээ, (Өөлд ястан - Мянгад овогт) 38,Түүний хөвгүүн Батмөнх даян хаан ,Самар тайху хатантай ажээ,(Урианхай яст -Еншөөбуу овогт) 39,Түүнийотгон хөвгүүн Гэрсэнз жалайр хунтайж , Хатангуа их хатантай ажээ,(Өөлд- ястан Хошууд овогт)Түүний долоон хөвгүүд нь, 1,ахмад хөвгүүн Ашихай дархан хунтайж ,( Үнэгэд, Жалайр, зэрэг газар нутгийг мэдэж Хотгойдын ноёдын угсаа болов,) 2,хоёрдугаар хөвгүүн Ноёнтой Хатанбаатар хунтайж , (Бэсүд, Илжигэн, зэрэг газар нутгийг мэдэв,) 3,гутгаар хөвгүүн Онохуй үйзэн ноён , ( Горлос, Хэрсүүд, зэрэг газар нутгийг мэдэж -Очирбат Түшээтсайн хан, бa Сайн ноён ханы угсаа болов, ) 4,дөтгөөр хөвгүүн Аминдурал ноён , ( Хүрээ, Цоохор, зэрэг газар нутгийг мэдэж Маха –самади далай Цэцэн ханы угсаа болов,) 5,тавдугаар хөвгүүн Дарь тайж , (Хөхүйд, Хатагин, зэрэг газар нутгийг мэдэв,) 6,зургаадугаар хөвгүүн Далдан хөндлөн ноён , (Тангуд, Сартуул ,зэрэг газар нутгийг мэдэж, Засагт ханы угсаа болов,) 7,долоодугаар хөвгүүн Саму-бума ноён , ( Урианхайн газар нутгийг мэдэв,) эдгээр болой, Түүний дөтгөөр хөвгүүн Аминдурал ноён Түүний хүү Мөрбуйм тайж 1. Махасамади далай Цэцэн хан Шолой /1627-1652/, 2. Махасамади далай Цэцэн хан Бавуу /1652-1683/, 3. Махасамади далай Цэцэн хан Норов /1683- 1688/, 4 Махасамади далай Цэцэн хан . Равдан /1688/ 5. Махасамади далай Цэцэн хан Өмхэй /Сономдорж/ -1688-1709/ 6. Махасамади далай Цэцэн хан Гүнчин /1709-1728/ 7. Махасамади далай Цэцэн хан Цэвдэнбайнжуур /1728-1733/ 8. Махасамади далай Цэцэн хан Норовын ач Чойжав /1733-1735/ 9. Махасамади далай Цэцэн хан Дамиран /1735-1751/ 10. Махасамади далай Цэцэн хан Манибадар /1751-1767/ 11. Махасамади далай Цэцэн хан Дүү Цэвдэнжав /1767-1788/ 12. Махасамади далай Цэцэн хан Цэвээндорж /1788-1795/ 13. Махасамади далай Цэцэн хан Пунцагдорж /1795/ 14. Махасамади далай Цэцэн хан Чойжавын хүү Санзайдорж /1796-1800/ 15. Махасамади далай Цэцэн хан Гүнчингийн удмын Гомбо тайжийн хүү Цээсүрэнгийн ахмад Махашири /1800-1807/ 16. Махасамади далай Цэцэн хан Энхтөр /1807-1816/ 17. Махасамади далай Цэцэн хан Артсэд /1817-1874/ 18. Махасамади далай Цэцэн хан Цэрэндорж /1874-1893/ 19. Махасамади далай Цэцэн хан Дэмчигдорж /1893-1909/ 20. Махасамади далай Цэцэн хан Артсэдийн ахмад хүү Оржинжавын хүү Цэрэндондов, түүний хүү Навааннэрэн Монголын үндэсний ариун голомт, онгон шүтээн Бурхан Халдун хайрхан, амьдралыг тэтгэгч рашаан ус, гурван их мөрөн - Хэрлэн, Онон, Туул, эртний түүхт дорнод монголын уул толгод, ой хөвч, тал хээр, говь … Яагаад ч салгаж болшгүй, юугаар ч төлөөлүүлж сольшгүй, яаж ч маргашгүй Богд эзэн Чингисийн Монголын нэгээхэн хэлтэрхий, нэр нь хүртэл аугаа сүрлэг ариухан- Халхын Сэцэн хан аймаг- Хан Хэнтий уулын аймаг – Хэнтий аймаг мину. Хан Хэнтий нутгийн хүү, Түүхийн ухааны доктор Буяндэлгэрийн Өлзийсүрэн Түүхийн хуудаснаас: ХАЛХЫН СЭЦЭН ХАН АЙМАГ Эрт, дундад үеэс монгол нутаг Дорнод гар /Зүүн жигүүр/, Өрнөд гар /Баруун жигүүр/, Төв /Гол/ гэж газар зүй- засаг захиргааны талаар 3 хуваагдаж байсан ба шинэ цагт Дорнод Халх, Төв Халх, Өрнөд Халх гэж хэлэлцэж бичиглэж байв. Дорнод Халхыг 17-20-р зууны эхэн хүртэл Халхын Дорнод зам, Сэцэн хан аймаг, Хэрлэн барс хотын чуулган, Хан Хэнтий уулын чуулган гэж албан ёсоор нэрийдэж иржээ. Батмөнх даян хааны хүү Гэрсэнзийн үед Ар монгол нь “Халх долоон хошуу” гэдэг бие даасан долоон Засаг хошуунд хуваагдаж байсны дотроос 16 дугаар зууны эцсээр гурван Засаг ноён бусад засаг ноёдыг мэдэлдээ оруулан захирч товойн гарахыг оролджээ. Энэ гурвын нэг нь Сэцэн хан бөгөөд ингэж Халхын Сэцэн хан аймаг үүссэн болой. Ар монголын Засаг захиргааны зохион байгуулалтын нэг хэсэг болж тогтсон тэр үеэс Цэцэн хан Өмхэйгээс Навааннэрэн хүртэл 16 хан дараалан суужээ. ХАЛХЫН СЭЦЭН ХАН АЙМГИЙГ ҮЕ ЗАЛГАМЖЛАН ЗАХИРСАН 16 ХАН 1. Шолой Сэцэн хан /1577-1655/ - Шолой 1627 оны үед буюу 50 настай байхдаа эцгээсээ үе залгамжлан үлджээ. Шолой Сэцэн хан 11 хөвгүүдтэй байсан нь Мацгир, Цэвдэн, Чивури, Лавурид, Баву, Чосгив, Бумба, Сардаш, Далай жонон, Бадамдаш, Буджав нар юм. Шолой Сэцэн хан эебээр засагчийн 12-р он буюу 1655 онд нас баржээ. 2. Баву /1655-1683/ - Шолой Сэцэн ханы 5-р хүү. Энх-Амгалангийн 22-р он буюу 1683 онд нас баржээ. 3. Норов /1683-1701/ - Бавугийн 3-р хүү. Энх-Амгалангийн 30-р он буюу 1701 онд нас баржээ. 4. Өмөхэй /1701-1709/ - 1701 онд Өмөхэй 10 гаруй настай байсан тул түүнийг Мацгирийн хүү Намжил Эрдэнэ тайж хүмүүжүүлж байжээ. Өмөхэй нэрээ Сономдорж хэмээн өөрчилсөн бололтой. Сэцэн ханы угийн бичигт Соном гэдэг нэрээр оржээ. Сономдорж Энх-Амгалангийн 38-р он буюу 1709 онд нас баржээ. 5. Гүнчин /1709-1728/ - Өмхэйн ахмад хүү. Найралт төвийн 6-р он буюу 1728 онд нас баржээ. 6. Цэвдэнбайнжуур /1728-1735/ - Гүнчингийн ахмад хүү, Халхын сэцэн ханы тамга хэмээх манж, монгол үсгийн тамгаар шагнагдаж байсан. Мөн тушаал гутаасны учир хэргэмийг эвдэж, өөр хүнд төрийг шилжүүлжээ. Өмөхэйн үеэл дүү буюу Сэцэн хан агсан Норовын ач /эцэг нь Пунцаг тайж/ Чойжавт залгамжлуулжээ. Үүнээс гадна Цэвдэнбайнжуур үр төрүүлж чадаагүй ба Чойжав төр бариад удалгүй, хан суусан жилдээ буюу 1735 онд нас баржээ. 7. Дамиран /1735-1751/ - Гүнчингийн 2-р хүү. Тэнгэр тэтгэсний 16-р он буюу 1751 онд нас баржээ. 8. Манибадар /1751-1767/ - Дамирангийн ахмад хүү, Тэнгэр тэтгэсний 32-р он буюу 1767 онд нас барсан. 9. Цэвдэнжав /1767-1788/ - Дамирангийн 2-р хүү, Тэнгэр тэтгэсний 53-р он буюу 1788 онд нас баржээ. 10. Цэвээндорж /1788-1796/ - Цэвдэнжавын ахмад хүү, урт наслаагүй. Тэнгэр тэтгэсний 60-р он буюу 1795 онд нас барж, түүний ганц хүү Пунцагдорж залгамжилсан ч тэр жилдээ буюу Сайшаалт ерөөлтийн тэргүүн он- 1796 онд нас баржээ. 11. Санзайдорж /1796-1800/ - Сэцэн хан агсан Чойжавын 2-р үеийн ач. Сайшаалт ерөөлтийн 5-р он буюу 1800 онд нас баржээ. 12. Махашири /1800-1807/ - Пунцагдоржийн их авга. Сайшаалт ерөөлтийн 12-р он буюу 1807 онд Сэцэн хан үгүй болсны учир түүний хүү Энхтөр залгамжилсан ч хоёр нүд харахгүй болж чөлөөлөгдөв. 13. Артсэд /1807-1874/ - Энхтөрийн хүү. Бүрэн засагчийн 13-р он буюу 1874 онд нас барсан. 14. Цэрэндорж /1875-1893/ - Артсэдийн хүү. Бадруулалт төрийн тэргүүн 1875 онд залгамжлав. Бадруулалт төрийн 19-р он- 1893 онд нас барсан. 15. Дэмчигдорж /1893-1910/ -Цэрэндоржийн ахмад хүү. Хэвт ёсны 2-р он буюу 1910 онд нас баржээ. 16. Навааннэрэн /1910-1922/ - Дэмчигдоржид залгамжлах үр байгаагүй тул Артсэдийн хүү Оржинжав, түүний хүү Цэрэндондовын ууган хүү, тэргүүн зэргийн тайж 23 настай Навааннэрэнг залгамжлуулав. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарлаж, Богд хаант Монгол улс байгуулагдсанаар Сэцэн ханд уламжлуулан олгосон цол хишиг нь 31 зэрэг нэмсэн, 20 удаа тэмдэглэсэн гурван нүдний тогос отго, үе улируулан ногоон жууз, шар хүрэм, улбар шар жолоо эдлэх Махсамид далай Сэцэн хан, Шүүх Яамны сайд гэж өргөмжлөн тохоон томилжээ. Навааннэрэн ардын засаг төрийн үед мөн Гадаад Яамны асуудал эрхэлсэн түшмэл, Судар бичгийн хүрээлэнгийн эрхлэгч, Хоршоодын холбооны өр нэхэмжлэгч байсан бөгөөд МАХН-ын 3-р их хуралд төлөөлөгчөөр оролцож байсан, 1937 онд хилсээр баривчлагдан цаазлагджээ. Сэцэн ханы тамгыг 1720 онд хаан Цэвдэнбанжуурын үед анх олгосон байна. Мөн тэр үед халхын “Хэрлэн барс хотын чуулган”-ы тамгыг олгожээ. Чуулганыг 3 жилд нэг удаа хийж, чөлөө цагт нь харъяат засаг ноёд жасаалан сууж хэрэг шийтгэдэг байв. 1691 онд халх Монгол Манжийн захиргаанд орж, ар монголын 7 хошууг 3 аймаг, 86 хошуу болгон Сэцэн хан аймгийг “Халхын дорно зам” гэж нэрлэн 23 хошуу болгон хуваажээ. 1841 оны мэдээгээр, тамга барьсан 23 засаг ноёд тус бүртээ 210 гаруй хамжлага захирч, тэднээс гадна үе улиран хамжлага эзэмшсэн тайж язгууртан, шавь эзэмшсэн хутагт хувилгаад дээд лам нар байв. Хамжлага шавь нар бол ийнхүү ноёд тайж хутагт хувилгаадад алба төлж, ажлы нь хийхээр харъяалагдсан өрх бөгөөд албат бол улсын алба, татвар, өртөө харуулын алба гүйцэтгэдэг иргэд байлаа. 1841 оны тоо бүртгэлээр Цэцэн хан аймаг нь 1 сая 245 мянган мал, 263774 хүн амтай байжээ. Өртөө нь гол төлөв Монголын баруун зүгт оногдож байсан тул Сэцэн хан аймгийн хошуудаас тийш одож өртөөний алба залгуулж байжээ. Харуулын алба нь Оросын хилийн дагуу Минж харуулаас Манжуур хүртэл 20 гаруй суурь харуулын албанд Цэцэн хан аймгийн хэдэн зуун өрх айл дайчлагдаж, нэг суурь харуулд 20 цэрэг, нэг занги, гэр орон мал хөрөнгөөрөө дагнан суудаг байв. Манжийн 200 жилийн дарлал, дотоодын хар шар феодалуудын мөлжлөгт нэрвэгдсэн монголын ард түмэн өөрсдийн тэмцлийг удирдах зохион байгуулалттай хүчин болох намын анхны эх үүсвэр- нууц бүлгэмүүдийг 1919 оны эцсээр байгуулж, Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан нар бүлгэмийнхний дотор товойн гарч, улмаар Ардын хувьсгалт нам, ардын ардчилсан засаг төрийг үндэслэн байгуулсан билээ. Ардын хувьсгалыг өрнүүлсэн хүмүүсийн дотор Цэцэн хан аймгийн харъяат хүмүүс цөөнгүй бөгөөд Д.Сүхбаатар бол Цэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуу, Х.Чойбалсан бол мөн аймгийн Сан бэйсийн хошууны харъяат байв. Түүнчлэн Цэцэн хан аймгийн Дайчин бэйсийн хошууны Дарьзавын Лосол, Далай вангийн хошууны Дансрангийн Догсом, Магсарын Дугаржав, Лха жонон вангийн хошууны Базарын Пунцаг нарын олон хүнийг дурдаж болно. Д.Лосол, Д.Догсом нар бол анхны нууц бүлгэмийн гишүүд бөгөөд хоёулаа Д.Сүхбаатарын хамт Зөвлөлт Орос улсыг зорьсон анхны 7 хүний тоонд орсон, Хэнтий аймгийн Батноров, Баян-Овоо сумын харъяат хүмүүс. Б.Пунцаг нь ардын журамт цэргийн анхны хороон дарга, М.Дугаржав нь Д.Сүхбаатарын хувьсгалт нууц бүлгэмийн гишүүн, улс төрийн үйл хэрэгт зүтгэж байсны хамт гарамгай сайн дуучин, хөгжмийн зохиолч хүн байв. Түүний зохиосон “Жавхлант сүрэг”, “Идэр жинчин”, “Баян монгол”, “Үхэрчин хүү” зэрэг олон алдартай дуунууд бий. О.Жамъян бол Хан Хэнтий уулын аймгийн Ачит вангийн хошууны хүн бөгөөд хувьсгалт нууц бүлгэмийн гишүүн, их удирдагч Д.Сүхбаатарт хэл бичиг, тооны ухаан зааж байсан анхны багш нь юм. 1920 онд Зөвлөлт Орос улсаас тусгамж гуйх тухай бичгийн эхийг Жамъян гуай зохиосон гэдэг. ХАН ХЭНТИЙ УУЛЫН АЙМАГ БАЙГУУЛАГДСАН НЬ Сэцэн Хан аймгийн чуулган даргын газраас тус аймгийн орон нутгийн захиргаадын төлөөлөгчдийн хурлыг зарлан 1923 оны 9 дүгээр сарын 26-нд нээн хуралдуулжээ. Хуучин Хан Хэнтий уулын чуулган даргын газар, жанжин, түүнийг дагалдах жасааны оронд олон хошуу шавийн ард түмний төлөөлөгчдийн Хурлын тогтоол ёсоор өөрчлөн байгуулсан шинэ Хан Хэнтий уулын аймгийн захиргааг зохион байгуулжээ. Аймгийн захиргаа нь, 1. Захиран тушаах хэлтэс, 2. Цэргийн хэлтэс, 3. Санхүүгийн хэлтэс, 4. Зарга шийтгэх /шүүн таслах/ хэлтэстэй байжээ. Аймгийн яам 29 нэгж орон тоотой, түүний дотор хэлтсийн эрхэлсэн түшмэд 4, хэлтсийн туслах түшмэл 4, данс эмхлэх жинхэнэ бичээч 1, туслах бичээч 8, эд аж ахуйн нярав 1, галч 3, ажилчин 2, зарлага 6 байжээ. Аймгийн даргад 75 лан, жинхэнэ гишүүн бөгөөд захиран тушаах хэлтсийн эрхэлсэн түшмэлд 65 лан, жинхэнэ бичээчид 30 лан, галч ажилчин хүмүүст 17 лан мөнгөний цалинг сард олгож байхаар төлөөлөгчдийн хурлаас тогтоож, аймгаа “Сэцэн хан аймаг” гэж байсныг “Хан Хэнтий уулын аймаг” гэж нэрлэхээр шийдвэрлэжээ. Аймгийн чуулганы газраас 1923 оны 9 сарын 28-нд Ардын Засгийн газарт ирүүлсэн 2117 тоот бичигт, “… дүрэм хэмжээг дагаж олон хошуу шавиас томилон ирүүлсэн төлөөлөгчид манай чуулганы газар хуралдаж, 9 сарын 26-нд 4 хэлтэс хуваан зохиож хэрэг шийтгэсэн бөгөөд хэлэлцсэн хэрэг зүйлийн тогтоол дансыг хоёр хувь үйлдэж хурлын гишүүд тус тусын гарын үсгийг зурж … хүргүүлэв” гэжээ. Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсан тухай энэ бичгийг Ардын Засгийн газрын 1923 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаар хурлын нэгдүгээр зүйлд хэлэлцэж баталсан байна. Үүнээс үзэхэд Хан Хэнтий уулын аймаг 1923 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагджээ. Хан Хэнтий уулын аймаг нутгийн захиргааны дүрмийг баримтлан засаг захиргааны зохион байгуулалтын талаар хошуу 25, тамгатай хутагтын шавь 2, сум 109, баг 328, арван гэр 1643-т хуваагдан байгуулагдсан байна. Нутаг дэвсгэрийн талаар хуучин Сэцэн хан аймгийн нутгийг хэвээр харъяалсан бөгөөд 90707 хүн амтай, бодоор гаргасан 67962 малтай байжээ. Хан Хэнтий уулын аймгийн анхны даргад Буяндэлгэрийн Намсрайжав заланг сонгосон бөгөөд ард гаралтай энэ хүн Дайчин бэйсийн /Батноровын/ хошууны хүн байжээ. Хан Хэнтий аймгийн анхдугаар хурал 1924 оны 9-р сарын 2-7 хүртэл хуралдаж, нутгийн захиргааны өөрчлөлт, халдварт өвчнийг устгах, гааль түрээсийн тухай, өртөө шуудангийн ажлыг сайжруулах зорилгоор Онон, Хэрлэн голд гүүр тавих, зэлүүд хээр талын бэлчээрт худаг гаргах, бичгийн ба түүх соёлын дурсгалт зүйлсийг хайрлан хамгаалах, сургууль соёлын ажлыг ажлыг хөгжүүлэх, улсын анхдугаар их хурлын төлөөлөгчдийг сонгох зэрэг 20 шахам асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. ХАН ХЭНТИЙ УУЛЫН АЙМГИЙН ХОШУУД: 1926 оны тоо бүртгэлийн мэдээгээр Хан Хэнтий уулын аймаг хошуудыг нэгтгэн цомхтгож, буриад хошууд нэмэгдээд 22 хошуудтай болсон байна. 1. Өндөрхаан уулын хошуу /хуучин нэр нь -Халхын Махсамид далай цэцэн ханы хошуу/- 1926 оны тоо бүртгэлээр 6 сум, 19 баг, 97 арванд хуваагдаж, 964 өрх, 4837 хүн ам, 285 мянган малтай байв. Үүнээс гадна жасын 40 мянган мал байжээ. Энэ хошуу нь одоогийн Баянхутаг, Мөрөн, Идэрмэг сум багийн нутгийг хамарч байв. 2. Халх голын хошуу /Илдэн засаг төрийн жүн вангийн хошуу/ – 7 сум, 22 баг, 109 арван гэр, 5398 хүн ам, 145 мянган малтай байсан, одоогийн Дорнод аймгийн Халх гол сум. 3. Оцолсансар уулын хошуу /Цэцэн засаг төрийн жүн вангийн хошуу/– 16 сум, 48 баг, 244 арван гэр, 2400 өрх, 16137 хүн ам, жасын мал нийлээд 480 мянган малтай байсан, одоогийн Төв аймгийн Нялга, Говьсүмбэр, Говь-Угтаал, Баянцагаан, Дорноговь аймгийн Дэлгэрхэт, Дэлгэржаргалан, Айраг, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Хэнтий аймгийн Дархан сумын хагасыг хамарч байжээ. 4. Мөнххаан уулын хошуу /Эрдэнэ далай вангийн хошуу/ – 41 сум, 203 арван гэрт хуваагдаж, 10456 хүн ам, жасын мал нийлээд 540 мянган малтай байв. Дорнод аймгийн Мөнххаан, Баянтэрэм сум, Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин сумын хагас нутгийг хамарч байжээ. 5. Галшар уулын хошуу /Бишрэлт вангийн хошуу/- 8 сум, 22 баг, 112 арван, 5390 хүн ам, 120 мянга гаруй малтай, Хэнтий аймгийн Галшар, Сүхбаатар аймгийн Өлзийт сумдын нутгийг хамарч байв. 6. Биндэръяа хан уулын хошуу /Дайчин жонон вангийн хошуу/- 13 сум, 39 баг, 195 арван гэртэй, 10738 хүн ам, 447 мянган малтай – Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адарга, Батширээт сум ба Өмнөдэлгэр сумын хагас орж байв. 7. Баянтүмэн уулын хошуу /Ачит вангийн хошуу/ - 12 сум, 36 баг, 182 арван, 11402 хүн ам, 330 гаруй мянган малтай, Дорнод аймгийн Булган, Хөгнө, Цагаан-Овоо сумдын нутгийг хамарч байв. 8. Баянмөнх уулын хошуу /Ёст бэйсийн хошуу/- 4 сум, 13 баг, 60 арван гэрт хуваагдаж, 4267 хүн ам, 90 мянган малтай, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутгийг хамарч байсан 9. Батноров уулын хошуу /Дайчин бэйсийн хошуу/ - 4 сум, 12 баг, 58 арван гэр, 6889 хүн ам, 90 гаруй мянган малтай, одоогийн Хэнтий аймгийн Батноров сумын хагас нутаг орж байв. 10. Дашбалбар уулын хошуу /Зоригт бэйсийн хошуу/ - 5 сум, 17 баг, 84 арван гэр, 3217 хүн ам, 104 мянган малтай, одоогийн Хэнтий аймгийн Баянмөнх, Дэлгэрхаан сум болно 11. Батхан уулын хошуу /Эрдэнэ гүнгийн хошуу/- 3 сум, 81 баг, 42 арван гэр, 2306 хүн ам, 56000 малтай, одоогийн Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, Булган сумын хагас 12. Дархан уулын хошуу /Ахай бэйсийн хошуу/- 4 сум, 12 баг, 58 арван гэр, 2571 хүн, 70 мянган малтай, Хэнтий аймгийн Дархан, Мандал сумд орж байв. 13. Эрдэнэцагаан уулын хошуу /Егүзэр хутагтын шавь/- 2 сум, 7 баг, 35 арван гэр, 1753 хүн, 126 мянган малтай, Сүхбаатар аймгийн Зотол, Урт сумын нутгийг хамарч байсан 14. Очирсүмбэр уулын хошуу /Ялгуулсан хутагтын шавь/- одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сум. 1 сум, 4 баг, 20 арван гэр, 1102 хүн, 95 мянган малтай байсан 15. Амгалан хан уулын хошуу /Манлай вангийн хошуу/ - Хөлөнбуйрын баргаас тасарч орж ирсэн. Одоогийн Дорнод аймгийн Гурван загал сумын хагас. 16. Матад хан уулын хошуу /Үйзэн вангийн хошуу/ - 4 сум, 13 баг, 65 арван гэр, 5192 хүн, 128 мянган малтай, Дорнод аймгийн Матад, Аржаргалант сум 17. Баянзүрх уулын хошуу /Баатар вангийн хошуу/- 8 сум, 41 баг, 435 мянган малтай, одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан сум 18. Дарьгангын хошуу – Монгол улс манжаас тусгаарласны дараа манж хааны хувийн сүргийг хариулж байсан энэ хошуу автономит Монголд дагаар орж ирсэн. 160 мянган малтай байж, одоогийн Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Хонгор, Баяндэлгэр, Халзан, Асгат сум 19. Онон голын буриад хошуу – 10 сум, 29 баг, 46 арван гэр, 5961 хүн, 87000 малтай, одоогийн Хэнтий аймгийн Дадал сум, Биндэр, Батширээт сумын хагас 20. Улз голын буриад хошуу – 4 сум, 12 баг, 183 арван, 1564 хүн амтай, 259 мянган малтай одоогийн Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сум 21. Халх нөмрөгийн буриад хошуу – 4 сум, 12 баг, 59 арван гэр, 2398 хүн ам, 170 мянган малтай, одоогийн Дорнод аймгийн Цагаан-Овоо сум. 22. Хэрлэн голын буриад хошуу – 2 сум, 7 баг, 36 арванд хуваагдаж, 1345 хүн ам, 22 мянган малтай, одоогийн Төв аймгийн Мөнгөнморьт сумын хагас ХЭНТИЙ АЙМАГ Хан Хэнтий уулын аймагт одоогийн Хэнтий аймгаас гадна Дорнод, Сүхбаатар аймаг бүхэлдээ, Дорноговь, Дундговь, Төв аймгуудын нутаг дэвсгэрийн нэлээд хэсэг хамаарч байв. 1930 оны 7 сарын 1-нд “Хэнтий хан уулын аймгийн яамнаас олон хошуудын төлөөлөгчийг хуралдуулах нутгийн захиргааны үндсийг өөрчлөх тухай” хурлыг аймгийн дарга Баярсайхан удирдан нээлгэсэн анхдугаар онц хурлын тогтоолд гурван аймгийн нутгийн хагалбарыг тогтоох тухай комиссыг байгуулжээ. Ийнхүү засаг захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт оруулснаар Хан Хэнтий уулын аймаг нь Хэнтий, Дорнод хоёр аймагт хуваагдаж, зарим сум нь бусад аймагт шилжжээ. Ингээд Хэнтий аймаг 27 сумтай, 53,7 мянган хүн амтай, 1,8 сая толгой мал, 101725 хав дөр км нутаг дэвсгэртэй болов. Мөн 1941 оны засаг захиргааны шинэчлэлтээр Хэнтий аймаг 89 мянган хав дөр км нутаг дэвсгэртэй болсон. Хэнтий аймгийн анхны 27 сумын нэр 1. Дадал 2. Баян 3. Өмнөдэлгэр 4. Дундбаян 5. Харз дунд бүрд 6. Баян-Овоо, 7. Уулбаян 8. Мөнххаан 9. Эрдэнэ 10. Дархан 11. Түвшинширээ 12. Баян-Улаан 13. Биндэръяа 14. Өлзийт 15. Баянмөнх 16. Цэнхэрмандал 17. Баянхонгор 18. Буянтбулаг 19. Мандал 20. Түдэгтэй 21. Балж 22. Хэнтий 23. Идэрмэг 24. Мөрөн 25. норовлин 26. Баянтэрэм 27. Дэлгэрхаан ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАР 1. Буяндэлгэрийн Намсрайжав -1923-1924 /Хэнтий аймгийн харъяат/ 2. Жамбалын Баянхотол – 1924-1925 /Хэнтий/ 3. Уламбаярын Гомбожав – 1925-1928 /Дорнод/ 4. Цогбадрах – 1928-1929 /Дорнод/ 5. Лхагийн Баярсайхан – 1929-1930 /Дорнод/ 6. Содовын Маналжав – 1930-1931 /Дорноговь, эмэгтэй/ 7. Дэлгэрнасангийн Бямбажав – 1931-1933 /Хэнтий/ 8. Рэнцэнгийн Ширбазар – 1933-1937 /Хэнтий/ 9. Жавын Гэндэнжав – 1937-1938 /Сүхбаатар/ 10. Агваан – 1938-1939 /Өвөрхангай/ 11. Дэндэвийн Найдан – 1939-1940 /Архангай/ 12. Чимэдийн Мижид – 1940-1942 /Дундговь/ 13. Дэмчигжавын Дондов – 1942-1947 /Увс/ 14. Цэнджавын Жамсран – 1947-1952 /Төв/ 15. Даваажавын Сэжив – 1952-1954 /Дорнод/ 16. Шагдарын Агваансодов – 1954-1958 /Хэнтий/ 17. Гүржавын Адъяа – 1958-1962 /Өвөрхангай/ 18. Шавайн Хавдал – 1962-1963 /Баян-Өлгий/ 19. Анушкийн Дашжамц – 1963-1967 /Сэлэнгэ/ 20. Даваагийн Аюуш – 1967-1974 /Хэнтий/ 21. Дэлэгийн Баатар – 1974-1979 /Төв/ 22. Лувсанүлтэмийн Лувсандорж – 1979-1982 /Ховд/ 23. Намсрайжавын Насан-Очир – 1982-1990 /Төв/ 24. Самдангийн Чимэдцэрэн – 1990-1992 /Хэнтий/ 25. Цэдэндамбын Балдандорж -1992-1996 /Хэнтий/ 26. Чимэддоржийн Энхээ – 1996-2000 /Хэнтий/ 27. Чойжингийн Эрдэнэбаатар -2000-2004 /Хэнтий/ 28. Сандуйн Жаргал – 2004-2008 /Хэнтий/ 29. Чойжингийн Эрдэнэбаатар – 2008 - /Хэнтий/ Эдүгээ Хэнтий аймаг 80,3 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 67,7 мянган хүн амтай, засаг захиргааны 17 сум, 83 баг, Бэрх, Бор Өндөр зэрэг 3.9-8.5 мянган хүн ам бүхий орон нутгийн хотуудтай. Аймгийн байршил, байгаль: Хэнтий аймаг ой тайга, уул нуруу, тал хосолсон 80,3 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, Дорнод, Сvхбаатар, Дорноговь, Говьсvмбэр, Төв, Сэлэнгэ аймагтай, хойд талаараа Оросын Холбооны Улстай хил залгадаг. http://www.pmis.gov.mn/khentii/image/pic47-1.jpgМонгол орны хойд талаас Сибирийн ой тайга уулсыг даган өмнө зvг тvрж, өмнө талаасаа Төв Азийн хээр тал хөндий хотосыг дамжин умард руу гvн нэвтэрч газар зvйн орчныг маш өвөрмөц завсрын шинжтэй болгодог. Тус аймгийн нутгийн зvvн хойд захын 4157 ам. дөр. км талбайг 2000 онд Онон – Балжийн байгалийн цогцолбор газар болгосон. Монгол улсын төрийн тахилгат Бурхан Халдун уул Хэнтий нурууны төв хэсгийн Хэрлэн, Онон, Туул болон тэдгээрт цутгадаг голуудын эх авсан, тайгын бvслvvрийн онгон байдлыг хадгалсан 12271 ам. дөр. Км талбайг 1992 оноос дархлан хамгаалсан. Энэ нутагт архелогийн ач холбогдол бvхий 800 гаруй булш бунхан Ихэсийн хориг зэрэг тvvх соёлын дурсгалууд байдаг. Монголын Дорнод тал vргэлжилсээр зvvн хойд хэсэгтээ уулт хээрт шилжих 4700 ам. дөр. Км газрыг нутгийнхан Тосон Хулстай гэмээн нэрлэдэг. 1998 оноос байгалийн нөөц газар болгосон. http://www.pmis.gov.mn/khentii/image/pic44-1.jpgХар ямаат, Тvмэнцогт зэрэг 1350 м орчим өндөр уулсын орчны нутаг бага зэрэг ой модтой уулт хээрийн ландшафт, геологийн тогтоц чулуулгын хувьд сонирхолтой иж бvрдлийг vvсгэсэн 506 ам. дөр. Км нутгийг 1998 оноос байгалийн газар болгосон. Нутгийн хойд хэсэгт ус ундарга бүхий гол мөрөн үүсгэсэн, ой тайгаар хучигдмал Хэнтий хан уул орших бөгөөд дунд хэсэгт хадлан бэлчээр арвин хөндий нутаг хээрийн бүслүүр үргэлжилж, өмнө ба баруун тал нь агь таана, харгана бударгант говирхог нутагтай. Хэнтий нутаг бол түүх дурсгалын үлэмж өв уламжлалтай учраас улсын хэмжээнд хамгийн их судлагдсан газар гэж үздэг. Хан Хэнтийн нуруу- 1000 гаруй хав дөр км талбайг эзэлж, хамгийн өндөр оргил нь Асралт хайрхан далайн түвшнээс дээш 2751 метр өндөр юм. Хэнтийн нуруу зүүн хойноос баруун урагш чиглэн тогтсон, баруун тийш Бага Хэнтий, зүүн тийш Их Хэнтийн нуруу салбарлана. Хэнтийн нуруунаас Онон, Хэрлэн, Туул, Хараа, Ерөө, Минж голууд эх авдаг. Онон Хэрлэнгийн сав – Онон, Хэрлэн гол нь Хэнтий нутгийнхны амьдралд онцгой ач холбогдолтой. Онон голын монголын нутгаар урсах 298 км нь бүхэлдээ Хэнтий нутагт хамаарна. Ононгийн баруун гараас Эг, Харх, Хурх, Шуус, зүүн гараас нь Барх, Балж, Агацын голууд нийлнэ. Хэрлэн гол нь өмнө зүг чиглэн хээрийн нам дор нутагт очиж, тэндээс дорно зүг эргэн монголын хил дотор 1090 км урсч, гадаад их далай руу зорино. Хэрлэнгийн гуравны хоёр хувь нь Хэнтий нутагт ногддог. Хэрлэнд Тэнүүн, зүүн Тэрэлж, Илүүр, Цэнхэр, Мөрөн зэрэг жижиг голууд нийлдэг. Хэрлэн голын хөвөөгөөр үхэр хонин ямаан бургас, газрын хөрсөнд нь боржин, билүү, балтас, барилгын төрөл бүрийн сайн чанарын шавар, мөсөн ба нунтаг шүү хужир элбэг. Тус аймаг усан ба утаат болор, алт гянт болд, цагаан тугалга, хайлуур жонш, чулуун нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг газрын хөрсөн дорх ашигт малтмалаар баялаг, үзэсгэлэн гоо байгалиараа гайхуулсан нутаг юм. Мөрөнгийн голын савд чулуун нүүрс, Цэнхэрмандалд цагаан тугалга, гянт болд, Батноров, Бэрх, Ямаат, Галшарын нутагт хайлуур жонш элбэг. Аймгийн улс төр, эдийн засаг, соёлын төв- Өндөрхаан хотыг Ардын их хурлын Тэргүүлэгчдийн 1960 оны 136-р зарлиг, Сайд нарын Зөвлөлийн 1961 оны 1 сарын 5-ны өдрийн тогтоолоор Хэнтий аймгийн төвийг Өндөрхаан хот гэж нэрлэхээр тогтоосон байна. Өндөрхаан хот бол Хан Хэнтий уулын аймаг байгуулах хүртэл Сэцэн ханы өргөө нэртэй байсан бөгөөд халхын Сэцэн ханы 13 дахь үеийн Артсэдийн хан ширээнд сууж байсан үед 1826 онд дээд хаадын шүтээнийг Талын буудал гэдэг газраас нүүлгэж, Өндөрхаан уулаас урагш Хэрлэн голын хөвөөнөө Цагаан эрэг гэдэг байгуулав гэсэн мэдээ бий. Төсөв санхүү Хэнтий аймаг 2008 онд улсын төсөвт 2 тэрбум 568.2 сая төгрөг төвлөрүүлэхээс 3 тэрбум 523.1 сая төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 137.2%, орон нутгийн төсөвт 2 тэрбум 448.2 сая төгрөг төвлөрүүлэхээс 2 тэрум 534.9 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 103.5% тус тус биелүүлсэн нь өмнөх оныхтой харьцуулбал орон нутгийн төсвийн орлого 68%-иар буюу 1 тэрбум 725.0 сая төгрөгөөр нэмэгдсэн дүнтэй байна. 2008 онд Монгол улсыг хөгжүүлэх сангийн болон улсын төсвийн хөрөнгөөр 41 объектод 2 тэрбум 514.4 сая төгрөгийн, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 17 объектод 800,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдлээ. Аймгийн 2009 оны орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 5 тэрбум 450.9 сая төгрөг болж, төсвөө бие даан бүрдүүлж байгаагаас гадна аймгийн төсвийн зарлагаас давсан 852.5 сая төгрөгийг “Нэгдсэн төсвийн тухай хууль”-ийн дагуу улсын төсөвт төвлөрүүлэхээр боллоо. 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр 30,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 15 объектод 4,5 тэрбум төгрөгийн, Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2 объектод 1,3 тэрбум төгрөгийн, нийт дүнгээрээ 5,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр батлагдаад байна. Хөдөө аж ахуй 2008 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 2136.9 мянган толгой мал, үүний дотор 4.0 мянган тэмээ, 143.3 мянган адуу, 158.6 мянган үхэр, 1008.2 мянган хонь, 822.8 мянган ямаа тоологдож, малын тоо урьд оныхоос 2.1 хувь буюу 46.2 мянган толгойгоор буурлаа. Энэхүү бууралтын гол шалтгаан нь 2008 оны хавар аймгийн зүүн болон урд сумдын ихэнх нутгийг хамарсан хүчтэй шороон болон цасан шуурга, байгалийн гэнэтийн аюулаар их хэмжээний мал хорогдсон нь нөлөөлсөн. Нийт мал сүргийн 85.7 хувийг бог мал, 14.3 хувийг бод мал эзэлж, бодод шилжүүлснээр малын тоо урьд оноос 8.0 хувь буюу 50.5 мянган бодоор буурсан байна. Аймгийн хэмжээгээр 85,0 мянган тн байгалийн хадлан бэлтгэж төлөвлөгөөт даалгавраа 100% биелүүлсэн нь өмнөх оныхоос 1,4%-иар дээгүүр байна. Гар тэжээл 113 тн-ыг бэлтгэв. Үр тариа 2,0 мянган тн, төмс 2,9 мянган тн, хүнсний ногоо 1,7 мянган тн-ыг хураасан нь өмнөх жилийнхээс үр тариа 3,0%-иар доогуур, төмс 24,2%, хүнсний ногоо 25,4%-иар тус тус дээгүүр байна. 2008 онд улсын төсвийн хөрөнгөөр 13 худаг сэргээн засварлаж, инженерийн хийцтэй 25 худаг шинээр гаргаснаар инженерийн хийцтэй 919, энгийн уурхайн 545, нийт 1489 худгийг аймгийн хэмжээний 5,5 сая га бэлчээрт ашиглаж байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжсэн “Атрын 3 дахь аян”-ы хүрээнд 500,0 сая төгрөгийг 11 аж ахуйн нэгж, 22 байгууллага, иргэдэд олгосноор уриншилсэн талбай 7,8 мянган га–д хүрсэн нь өмнөхөөс 4,8 мянган га-гаар нэмэгдлээ. Хөнгөлөлттэй үнээр иргэдэд 100 ширхэг бага оврын трактор олгуулав. Мал эмнэлгийн тарилга, урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө 99,4%-иар биелж, энэ арга хэмжээнд 632,2 мянган мал хамрагдаж, орон нутгийн төсвөөс 112,6 сая төгрөгийн санхүүжүүлт хийв. Дэд бүтэц Багануур- Өндөрхаан чиглэлийн автозамыг хатуу хучилттай болгох ажлын сүүлийн хэсэг болох Мөрөн- Өндөрхаан чиглэлийн 28 км автозамыг өнгөрөгч оны 11 сард ашиглалтанд хүлээн авснаар Өндөрхаан хот нийслэлтэй хатуу хучилттай автозамаар бүрэн холбогдлоо. Өндөрхаан-Сүмбэрийн чиглэлд 50 км хатуу хучилттай автозам барьж дуусган, үргэлжлүүлж 50 км замын ажил эхлээд байна. Монгол орныг холбоожуулах ажлын хүрээнд 17 сум, 5 тосгонд үүрэн холбооны 4 оператор давхардсан тоогоор 48 цэг ажиллуулж байна. Сумын төвийг цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох ажлын хүрээнд улсын төвлөрсөн төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дадал, Норовлин сумыг төвлөрсөн эрчим хүчний системд холбосноор манай аймгийн бүх сум эрчим хүчний найдвартай хангамжтай болоод байна. “100 000 нарны гэр” үндэсний хөтөлбөрөөр малчин өрхийг нар салхины сэргээгдэх эх үүсгүүрээр хангах ажлыг хэрэгжүүлж, 2008 онд Засгийн газрын 50%-ийн хөнгөлөлттэй зээлээр 671 малчин өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр хангалаа. Өндөрхаан хотын 4 км автозамыг сайжруулан хатуу хучилттай болгох зураг төсөв хийж, 640 метр автозамыг 9 метрийн өргөнтэйгээр хатуу хучилттай болгон шинэчлээд байна. Нийгмийн хамгаалал Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажилгүйдэл ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд 2008 онд нийтийг хамарсан 48 ажилд 65.2 сая төгрөгийн санхүүжилт хийж, 968 иргэнийг ажлын байраар хангасан нь өмнөх оныхоос 38.2%-иар нэмэгдсэнээс гадна мэргэжлийн болон ур чадварын сургалтанд 780 иргэнийг хамруулж 40.6 сая төгрөг зарцууллаа. 2008 онд хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй эрхлэх хүсэлтэй 205 иргэнд 362.2 сая төгрөгийн зээлийн үйлчилгээг “ХААН”, “Монгол шуудан” банкаар дамжуулан олгосноор 372 ажлын байр шинээр бий болж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан нийт 1458 ажлын байрны захиалга авч 1453 иргэнийг ажилд зуучлав. Батширээт суманд ахмадын амралт чөлөөт цагийн төвийг барьж ашиглалтад оруулж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр орон гэргүй нэн ядуу 20 иргэнд гэр олголоо. Боловсрол, соёл Баян-Адарга, Баян-Овоо, Норовлин суманд хүүхдийн цэцэрлэг, Норовлин, Жаргалтхаан сумын сургууль, “Тэмүүжин” цогцолбор сургуулийн өргөтгөл, Өндөрхаан хотын 5 дугаар сургууль, Бор-Өндөр хотын сургуулийн барилга зэрэг нийт 13 обьектод 2.6 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийгдсэн нь өмнөх оноос 1.1 тэрбум төгрөгөөр буюу 1,7 дахин өссөн. Жаргалтхаан, Норовлин сумын сургууль, цэцэрлэг ашиглалтад орж, ЕБ-ын сургуулийн анги дүүргэлт 27.9 болж өмнөх оноос 0.7-гоор буурсан байна. Аймгийн хэмжээнд 8-15 насны сургууль засвардагч 306, 16-аас дээш насны завсардагч 255 байсан бол 2008-2009 оны хичээлийн жилд завсардагчдын тоо буурч 8-15 насны завсардагч 30, 16-гаас дээш насны завсардагч 67 болоод байна. Баян-Овоо, Дэлгэрхаан сумын соёлын төвийг шинээр барьж, Өлзийт сумын соёлын төв, Хэрлэн сумын номын сан, музейн барилгын их засварт улсын төсвөөс 674,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн нь урьд жилээс 500 сая төгрөгөөр өсч, соёлын байгууллагуудын үйлчилгээний чанар хүртээмж сайжрах нөхцөл бүрдэж байна. Үндэсний бөхийн Эрүүл мэнд, биеийн тамир, спорт Эрүүл мэндийн салбарт улсын төсөв болон төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр 2008 онд 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэн, Уламжлалт анагаах ухааны төв, Баян-Овоо, Батширээт сумын эмнэлэг, аймгийн Нэгдсэн эмнэлэг зэрэг 6 эмнэлгийн дээвэр, халаалтад их засвар хийж, Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн санхүүжилтээр Баянмөнх суманд шинэ эмнэлэг барьж, “Эрүүл мэнд-2” төсөл болон “40000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд 31 эмчийн орон сууцны барилгыг барив. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэхээн амьдруулах тасаг нээж, суурин ЭХО, рентген аппарат, цогцосны хөргөгч шинээр суурилуулж, эмнэлгийн тоног төхөөрөмжид 227.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийв. Орон нутагт спортын XII их наадмыг спортын 13 төрлөөр 2 үе шаттай зохион байгуулж, 1946 тамирчин хамрагдаж, "Нутгийн салхи" хөтөлбөрийн санхүүжилтээр бүх ЕБС-иуд үндэсний бөхийн хэрэгслээр хангагдав. Үндэсний бөхийн идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 1-р сард Өндөрхаан хотод зохион байгуулсан бөгөөд Дундговь аймгаас бусад бүх аймаг, нийгэмлэгүүд оролцов. Байгаль орчны салбарт Байгаль орчныг хамгаалах ажлын хүрээнд 360 га-д ойжуулалт, 100 га-д байгалийн сэргээн ургалтанд туслах ажил, 10 га-д “Ногоон хэрэм” хөтөлбөрөөр үндсэн зурвас байгуулах ажил хийв. Монгол улсын Засгийн газрын 2008 оны 5 сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоолоор шашин түүхийн дурсгалт газар Өмнөдэлгэр сумын Балданбэрээвэн хийдийн орчмыг тусгай хамгаалалтанд авлаа. 2009 ОНД ХЭНТИЙ АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР Нийгмийн хамгааллын салбарт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээл олгох, нийтийг хамарсан ажил, мэргэжил олгох сургалт, ажилд зуучлах, ажил олгогчдыг дэмжихэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, 1700–гаас доошгүй хүнийг ажилд зуучлах арга хэмжээнд хамруулж, нийт 142,8 сая төгрөг зарцуулна. Хүн амын бүлгүүдийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд өсвөр үе, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулахад анхаарч тэдний үүсгэл санаачилгын бүлгийг бүхий л талаар дэмжин ажиллана. Боловсрол соёлын салбарт ЕБС-ийн боловсролын дундаж үзүүлэлтийг гаргаж, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш нарын заах арга, ур чадварыг сайжруулах аймгийн дэд хөтөлбөр боловсруулж мөрдөж ажиллана. Боловсролын шинэ стандартыг хэрэгжүүлж, ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг зөөврийн компьютерээр ханган электрон сургалтын арга зүй нэвтрүүлэх ажлыг өргөжүүлнэ. Албан бус боловсрол, дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг өргөжүүлж, албан бус төвүүдийг бэхжүүлэх, зайны сургалтыг хөгжүүлэх замаар бичиг үсэг үл мэдэгч, сургууль завсардагчдын тоог бууруулна. Өсвөр үеийнхний төлөвшил хандлагад чухал ач холбогдолтой биеийн тамир, дуу хөгжим, хөдөлмөр, спортын чиглэлийн хичээлийн сургалтын орчинг цогцоор шийдвэрлэнэ. Аймгийн төв номын санг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж, интернет мэдээллийн үйлчилгээ үзүүлнэ. Өндөрхаан хотын Тэмүүжин цогцолбор сургуулийн ангиуд, спорт заалны өргөтгөл, Бор Өндөр хотын сургууль, дотуур байрын өргөтгөл, Баянмөнх сумын 100 ортой цэцэрлэг, Баян-Овоо сумын 75 ортой цэцэрлэг, Биндэр сумын 960 суудалтай сургууль, Дадал сумын 100 ортой цэцэрлэг, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Баян-Овоо сумын соёлын төв, Өмнөдэлгэр сумын Балданбэрээвэн хийдийн шинэчлэлд нийт 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт “Атрын 3 дахь аян”-ы хүрээнд 7,8 мянган га-д тариалалт хийснээр 6,0 мянган тн-оос доошгүй ургац авна. Ингэснээр ургацын хэмжээ 3 дахин нэмэгдэж, хүн амын гурил, гурилан бүтээгдэхүүний 18%-ийг хангана. Мал эмнэлгийн тарилга, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 116,2 сая төгрөг зарцуулна. Алслагдсан бэлчээрийг ашиглаж, бэлчээрийн талхагдлыг багасган, усан хангамжийг нь нэмэгдүүлнэ. Засгийн газрын “Нэг суурин- нэг бүтээгдэхүүн”, “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлж, махны анхан шатны боловсруулалт хийх болон сүүний үйлдвэр байгуулна. Монгол улсын хөгжлийн сангийн 300,0 сая төгрөгийн хөрөнгөөр “Бизнес инкубатор” байгуулна. Эрүүл мэндийн салбарт Нийгмийн эрүүл мэндийн чиглэлийг хөгжүүлж, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зан үйлийг өөрчлөх, эрүүл аж төрөх ёсыг төлөвшүүлэх мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг чанаржуулан үйлчлүүлэгчдэд ээлтэй эрүүл мэндийн тусламжийг бий болгоно. Хүрээлэн буй орчны бохирдлоос шалтгаалсан хүн амын өвчлөлийг бууруулна. Оюутны спортын их наадмыг нийтийг хамарсан биеийн тамир, спортын арга хэмжээтэй хамтатган зохион байгуулж, өсвөрийн шигшээ багийг волейбол, үндэсний бөх, ширээний теннис, шатрын спортоор хичээллүүлнэ. Улсын төсөв, төсөл, хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр эмнэлэг шинээр барих, засварлах ажлыг хийж, парк ашиглалтыг 10%-иар нэмэгдүүлнэ. Улсын төсвийн 443.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Уламжлалт анагаах ухааны төвийн барилгын ажлыг эхлүүлж, 70.0 сая төгрөгөөр Бор-Өндөр хотын нэгдсэн эмнэлгийн их засварын ажлыг хийнэ. Дэд бүтцийн салбарт 2009 онд Өндөрхаанаас зүүн чиглэлд 50 км хатуу хучилттай автозамыг үргэлжлүүлэн барьж дуусгаснаар Өндөрхаан-Сүмбэр чиглэлийн хатуу хучилттай автозамын урт 100 км болно. Аймаг, сум, багийн иргэд, малчин өрхүүдэд мэдээллийг түргэн шуурхай олон талаас авах боломжийг бүрдүүлж, орон нутагт телевизийн сувгийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд 10 сувгийн нэвтрүүлэг дамжуулдаг болно. Улсын төсвийн болон орон нутгийн автозамын санд төвлөрөх хөрөнгөөр Өндөрхаан хотын доторхи автозамыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэн 1.7 км автозамыг хатуу хучилттай болгоно. Байгаль орчны салбарт Улс, аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, тухайн газрыг хариуцсан байгаль хамгаалагчийн ажлын байрны тоог нэмэгдүүлснээр ой болон байгалийн дагалдах баялгийг хамгаалах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлнэ. Хот суурин газрын хог хаягдлын нэгдсэн цэгийг хүн амын сууршлын бүсээс тусгаарлах, хог хаягдлын менежментийг оновчтой болгох арга хэмжээг хэрэгжүүлэн гэр ахуйн хог хаягдлаас үүсэн гарах бохирдлыг багасгана. ОНЦГОЙ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН * Хэнтий аймаг 1940- 42 онд ноос бэлтгэлийн ажилд гарамгай амжилт гаргасан учир Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1943 оны 3 сарын 14-ний өдрийн 19 тоот тогтоолоор төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан байна. * 1945 оны 10-р сарын 20-нд эх орныхоо төрийн тусгаар тогтнолыг батлан гарын үсэг зурах ажилд Хэнтий аймгийн насанд хүрсэн 22341 хүн бүрэн оролцож саналаа өгчээ. * Хэнтий аймагт 1931-32 оны үед 73 хүрээ хийд байсан гэж албан татварын тайланд бичжээ. * Аймгийн хөдөө аж ахуйн сайчууд дундаас хөдөө аж ахуйн нэгдлийг онц гарамгай зохион байгуулж бэхжүүлсэн “Хөдөлмөр” нэгдлийн дарга Цэрэнгийн Чойдоржид БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол олгожээ. Цэрэнгийн Чойдорж бага насандаа хошууны сургуульд суралцан, ХЗЭ-ийн үүрийн даргын ажлыг хийж байсан, Дадалын Хөдөлмөр нэгдлийг байгуулалцаж, 1945 оны Х сарын 16-нд болсон нэгдлийн хурлаас тус нэгдлийн даргаар сонгогджээ. Түүнийг дарга болох үед нэгдэл нь 462 төгрөгийн мөнгөн хөрөнгөтэйгээс 10 гаруй хүнд зээлээр өгч, 13 үхэртэй байхаас бэлэн 7 үхэртэй, 4х4 харьцаатай хуучин пин 1, хадлангийн 1 машинаас өөр хөрөнгөгүй, 18 өрхтэй байжээ. Гэвч Чойдорж өөрийн оюун мэдлэгийг дайчлан, зэргэлдээ орших зөвлөлтийн хамтралуудын байдалтай танилцан, ээлж дараатай ажил эхлүүлжээ. Үүнд, нэгдлээ эхлээд эдийн засгийн хүч чадлын хувьд нэг чинээлэг айлын хэмжээнд, дараа нь нэг багийн хэмжээнд хүргэж, улмаар сумын хүн ам, малын 15, 20, 30, 50, 80%-ийг хүртэл хамтруулахаар зорьжээ. Энэ явдалд юуны өмнө өөрийн биеэр үлгэрлэхийг чухалд үзэж, гэр бүлтэйгээ зөвлөн тохирч 1949 онд өөрийн 79 толгой мал, малын өвөл зуны хашаа саравч, тэрэг тоног, морин тармуур, зуны байшин, эсгий гэр зэргийг нийгэмчилж бусдадаа үлгэр үзүүлжээ. 3 жилийн дараа нэгдлийн гишүүдийн 80% нь өмч хөрөнгөө нэгдэлдээ нийгэмчилж, хөдөлмөрлөсний хэрээр хуваарилах зарчмыг мөрдлөг болгов. Энэ үеэс тус нэгдэлд социалист тоо бүртгэл, тайлан тооцоо нэвтрүүлэн, нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийг хөдөлмөр өдрөөр тооцдог болов. Нэгдлийнхээ аж ахуй зохион байгуулалтыг ийнхүү дэвжин дээшилмэгц хонь үхрийн сүргийн бүтэц, үүлдэр, ашиг шимийг дээшлүүлэх ажлыг орчин үеийн зоо мал эмнэлгийн шинжлэх ухааны үндсэн дээр дэс дараатай зохиож, мал сүргийг тохилог хашаа саравч, хадлан бордоо, шимт тэжээлээр хангах ажлыг жил бүр төлөвлөгөөтэй, өсгөн нэмэгдүүлэх зарчмаар явуулсан байна. 1953-59 онд нэгдлээ бэхжүүлэн атар газрыг эзэмших, зөгий, жимс, тахианы аж ахуйг хөгжүүлэх ажлыг хослон нэгдлийн гишүүдэд хуваах орлогыг 1,5 сая-д хүргэж, улсын тэргүүний нэгдлийн эгнээнд гаргасан учир 1959 онд хөдөө аж ахуйн нэгдлийн дарга нарын дотроос анх удаа хөдөлмөрийн баатар цол хүртжээ. Хөдөлмөр нэгдэл төл малаа хөрвийн аргаар бойжуулах шинэ туршлагыг Зөвлөлтийн Чита мужийнхнаас сурч, энэ нь аймаг даяар нэвтрүүлэх туршлага болон өрнөж, улмаар улс орны төл бойжуулах арга ажиллагаанд дэлгэрсэн билээ. 1962 онд улсын хэмжээгээр бүх хурганы 50 хувийг хөрвийн аргаар бойжуулан, МАХН-ын төв хорооны 1963 оны 5-р бүгд хурлаар эл аргыг нийт орон даяар дэлгэрүүлэхийг заажээ. * Жараад оны эхэнд Хэнтийн хөдөө аж ахуйн сайчууд дундаас Бүтээлч нэгдлийн саальчин Найданжавын Цэвэлмаагийн алдарт замналыг залган мянгат саальчид олноор төрж гарчээ. Дадал сумын хөдөлмөр нэгдлийн саальчин Д.Цэндгомбо үнээ бүрээс 1000-1900 литр сүү сааж байсан бол тус нэгдлийн малын их эмч Доржийн Базаржав, зоотехникч Даримаагийн Намдаг нар мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх талаар хийсэн ажлынхаа үр шимээр 1962 онд Базаржав малын эмч нарын дундаас анх удаа “Малын гавъяат эмч” алдар цол хүртжээ. Зоотехникч Д.Намдаг 300 өндөг дарах инкубаторыг бүтээж ажилласан нь одоогийн тахиа шувууны аж ахуйн эх үүсвэр болсон ба Гавъяат зоотехникч цол хүртжээ. * Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдэл ажлаараа аймагтаа тэргүүлж байсан учраас “Тэргүүн байраа алдахгүй” гэсэн өгүүллийг тус нэгдлийн дарга Г.Аюурзана “Урагшаа” сонины 1963 оны 17-д бичжээ. Тус нэгдлийн хамт олон 1961-62 онд малаа 5500 толгойгоор өсгөж, малыг бэлчээрээр таргалуулах, ашиг шимийг дээшлүүлэх талаар амжилт гарган, 1963 онд аймгийн намын хороо, захиргаанаас бүх сум нэгдлийн ажлыг дүгнэхэд тэргүүн байр эзэлжээ. Аймагтаа шалгарсан тус нэгдлийн тэргүүн туршлагыг МАХН-ын Төв Хорооноос 1963 онд судлан үзэж, нам олон нийтийн байгууллагаас зохиож буй соёл хүмүүжлийн ажлын нь туршлагыг дэлгэрүүлэх тухай чухал тогтоол гаргаж байв. Энэ бол тус сум нэгдлийн түүхэнд гарсан онцгой үйл явдал юм. * Аймгийн 40 жилийн ойгоор Хэнтийд анхны хөдөлмөрийн баатар малчин төрсөн нь эрэлхэг зоригт эх оронч, партизан Ланцайн Дамдинсүрэн юм. Тэрбээр Буянт сумын Буянт-Оргил нэгдлийг байгуулалцаж, улсын бэлтгэлд тушаах эр төлөг бүрийг 43-47 кг-ийн жинтэй тушааж, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1963 оны 7-р сарын 3-ны 132-р зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртжээ. * Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн хоньчин Янжмаа, Цэнджав нар 1959 оны Х сарын 22-ны шөнө хариуцан маллаж байсан хонин сүргээ гэнэтийн цасан шуурганаас эцсийн амьсгал тасартал хамгаалан тэмцэж мөнх дурсагдах алдар нэрээ үлдээжээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1960 онд эрэлхэг эмэгтэй Тогтохын Янжмаа, Дамдингийн Цэнджав нарын дүр үйл хэргийг мөнхжүүлж, төрсөн нутаг төрсөн нутаг Батноров сумын төвд дурсгалын хөшөөг нь байгуулсан ба нам төрийн тэргүүн Ю.Цэдэнбал, тус нэгдлийн ажил байдалтай танилцаад энэ хөшөөг улам тохижуулж, тойруулж цэцэгжүүлж зүлэгжүүлэн цэцэрлэг байгуулах хэрэгтэй гэж зөвлөжээ. Хиад яст гүүш Боржигин овогт г.Эрдэнэзаяа |
About Me

- Uure
- i like mongolia & related history, different countries, culture, food, nature, ppl, animal, pictures,travel, having outdoor dinner with friends, music, some tv programms, news....so on
Tuesday, September 13, 2011
ХАЛХЫН СЭЦЭН ХАН АЙМАГ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment